Нийгэм мэдээ
Хөвсгөл нуурын хар хил рүү 7 хүн автомашинтайгаа осолдож, хоёр нь энджээ

Хөвсгөл нууранд үүссэн хар хил рүү автомашин унаж осолдож, хоёр хүн эндсэн байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны үдэш 20:16 цагт Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд явсан байсан долоон зорчигчтой УАЗ-Пургон автомашин нуурын хар хил рүү унасан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Таван иргэн эсэн мэнд гарсан бол нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж осолдсон байна.
Иймд иргэн та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөмлөмжийг дагаж мөрдөн өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээр авто тээврийн хэрэгсэлтэй явахгүй байхыг дахин анхаарууллаа.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар хил гарсан бна шүү гэж мөнч их анхааруулаад байсан даа