УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Бидэнд хуулийн зөрчил байхгүй. Иргэд өөрсдийнхөө мэдээллийг авч сошиалд байршуулсан"

АН цахим сайтдаа иргэдийн хувийн нууц мэдээллийг дур мэдэн зөвшөөрөлгүй байршуулсан асуудалд холбогдоод буй. Тодруулбал, тус намын An.mn сайтын "Бүртгүүлэх" хэсэгт хэн нэгний регистрийн дугаарыг оруулбал, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллүүд гарч ирж байв. Энэ нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Үүнд АН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Ингэхдээ "УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно гэж заасан байдаг.

Энэ хүрээнд 2024 оны таван сард Ардчилсан нам 2 сая гаруй сонгогчийн мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд эцэг эхийн нэр, өөрийн нэр, рд, оршин суугаа газрын хаяг, нас, хүйс гэсэн мэдээллүүдийг УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон бүх намуудад цахимаар олгосон байгаа. Иймд АН-ын гишүүн, гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлж байгаа мэдээллийг баталгаажуулж, рд-аа хийж, ороод өөрийнхөө мэдээллийг баталгаажуулах зорилгоор цахим системдээ тэр мэдээллийг байршуулсан байсан. Харамсалтай нь иргэд өөрсдийнхөө мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээнд байршуулсантай холбоотойгоор түр хугацаагаар тухайн мэдээллүүдийг хаачихсан байгаа.

Бидэнд хуулийн зөрчил байхгүй. Иргэд өөрсдийнхөө мэдээллийг орж үзчихээд сошиал сүлжээнд байршуулсан. Үүнд зохицуулалт хийсэн.

Сонгуулийн тухай хууль дээр "цахимаар олгоно" гэсэн болохоос яг энэ үед ашиглана гэсэн нарийн зохицуулалт байхгүй. Тиймээс Улс төрийн намын хувьд намын гишүүд өөрсдөө сонгогч учир сонгогчийн бүртгэл давхцахгүй байлгах зорилгоор иргэн өөрөө орж шалгахаар болгосон асуудал байсан" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Би АН-ын гишүүн биш атал бүртгэлд чинь орчихсон явна хө.

Зочин
Зочин

Bitgii shaa gichiinuud

Зочин
Зочин

Энэ наиыг тараа. Хувь хүний нууцад ил халджээ

Холбоотой мэдээ

Back to top button