Хувийн цэцэрлэгүүд нөхөж ажиллахгүй учир бага насны хүүхдийг харах хүнгүй байна

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 28-ны бямба гарагт бүх нийтээрээ нөхөж ажиллаж байгаа. Тодруулбал сар шинийн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 17-ны мягмар гарагт тохиосон учраас тухайн өдөр амрах зохицуулалтыг Засгийн газар хийсэн. Харин өнөөдөр битүүний амралтыг бүх нийтээр нөхөж ажиллахаар болж байгаа юм. Тиймээс төрийн бүх байгууллага болон цэцэрлэг, сургууль ч хичээллэж буй.
Ингэхдээ хувийн байгууллагууд ажиллах эсэхээ дотооддоо хуралдаж шийдвэрлэж байгаа. Харин зарим хувийн сургууль, цэцэрлэгүүд амарч байгаа нь бага насны хүүхдүүдийг харах хүнгүй болгож байгаа юм. Улмаар асран хамгаалагч нь ажилдаа явсан учир хувийн цэцэрлэгт суралцдаг хүүхдүүд гэртээ харах хүнгүй үлдэх, улмаар эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа талаар зарим эцэг эхчүүд илэрхийлж байна.
Иймд нөхөж ажиллах засгийн газрын шийдвэрийг хувийн ААН болон сургууль цэцэрлэгүүд мөрдөх эсэх нь ойлгомжгүй байгаа юм. Зарим хувийн байгууллагууд нөхөж ажиллахаар болсон хэдий ч хувийн цэцэрлэг, сургуульд суралцдаг тэдний хүүхдүүд хараа хяналтгүй үлдэж буй асуудал үүсэж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.