Гадаад мэдээ

Азийн хөрөнгийн биржүүдэд томоохон уналт болж байна

Ойрх Дорнодод дэгдсэн дайны эдийн засгийн үр дагаврын талаарх болгоомжлол нэмэгдсээр буй энэ үед Азийн хөрөнгийн биржүүдэд томоохон уналт боллоо.

Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI  өнөөдөр 698,37 нэгжээр буюу 12,06 хувиар унаж, 5093,54 гэсэн түвшинд хүртэл доошилжээ. 12,06 хувь гэдэг бол АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойших хугацаанд уг индекс нэг өдрийн дотор хамгийн их хувиар унасан тохиолдол юм. Мөн воны ам.доллартой харьцах ханш огцом унав.

Түүнчлэн арилжаа хаагдах мөчид Сөүл дэх томоохон компаниудын хувьцааны ханш огцом унажээ. Тухайлбал, Samsung Electronics компанийн хувьцаа 11,74 хувиар унаж, 172 200 вон болсон бол түүний өрсөлдөгч болох бичил схем үйлдвэрлэгч  SK hynix компанийн хувьцааны ханш 9,58 хувиар доошилж, 849 мянган вон болсон байна.  

Автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Hyundai Motor-ын хувьцаа 15,8 хувиар буюу 501 мянган вон хүртэл, Kia-гийн хувьцаа 14,04 хувиар буюу 156 700 вон хүртэл унажээ. 

Хувьцаануудын ханш огцом унаж байсан тул арилжааг 20 минутын хугацаанд түр хаахаас аргагүйд хүрсэн байна.  

Мөн өдөр Токиогийн хөрөнгийн биржид гол индексүүд 3-аас дээш хувиар унаж, сарын хамгийн доод түвшинд хүрлээ. Тухайлбал, Никкей индекс мягмар гарагтай харьцуулахад 2033,51 нэгжээр буюу 3,61 хувиар буурч,  54245,54 гэсэн үзүүлэлтээр хаагджээ. Эдийн засгийн бүх секторын үзүүлэлт унасан нь Ормузын хоолой хаагдсаны дараа нийлүүлэлт тасалдаж, нефтийн үнэ огцом өснө гэсэн болгоомжлолтой холбоотой хэмээн Киодо агентлагийн мэдээнд дурджээ. 

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ойрх Дорнодод дайн эхлэх бүрт хамгийн түрүүнд зах зээл савладаг гэдгийг дахин харуулж байна Азийн том биржүүд ингэж унах нь дэлхийн эдийн засаг хоорондоо ямар их холбоотойг харуулж байгаа хэрэг

Зочин
Зочин

Ene medee unshaad delhiin zah zeel yamar emzeg baidag ni haragdaj baina neg gazar dain garahad l Asia hurtel shuud nuluuldeg ni sonin

Зочин
Зочин

Samsung Hyundai Kia зэрэг том компаниудын хувьцаа ингэж огцом унах нь энгийн уналт биш санагдаж байна хөрөнгө оруулагчид нэлээд айдастай байгаа бололтой

Зочин
Зочин

Delhiin ediin zasag neg l emzeg bolood baina shig neg gazar ulsturiin asuudal garahad l shuud zah zeel savlaad ehelsene

Зочин
Зочин

Ормузын хоолой хаагдана гэсэн яриа гарсан л бол нефтийн үнэ шууд өсөх магадлалтай тэгэхээр Азийн эдийн засагт дарамт болох нь ойлгомжтой

Зочин
Зочин

Asia-n zah zeel ingej unahaar daraa ni Europe bolon America-d ch nuluuluh magadlal ih baidag gej sonsson

Зочин
Зочин

Нэг өдрийн дотор 12 хувь унасан гэдэг бол үнэхээр том савлагаа байна 9 сарын 11-ээс хойш хамгийн их уналт гэдэг нь ноцтой сонсогдож байна

Зочин
Зочин

Hervee Ormuziin hooloi deer asuudal garval delhiin neftiin niiluulelt ih hemjeegeer tasrah ayultai gej mergejiltnuud yaridag

Зочин
Зочин

Дайн гэдэг зөвхөн цэрэг зэвсгийн асуудал биш эдийн засгийн том нөлөөтэй гэдгийг ийм мэдээнүүд тод харуулж байна

Зочин
Зочин

Bi law ene medeeg unshaad zah zeel deer yamar ih aidastai baigaa ni medregdej baina hurungu oruulagchid shuud zarch ehelj baigaa bololtoi

Холбоотой мэдээ

Back to top button