Хөвсгөл нуурт живсэн машиныг гаргажээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд Хөвсгөл нуурын “Долоон уул” гэдэг газарт Ханх сумын төвөөс Мөрөн сумын чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан иргэн Т.Б-гийн эзэмшлийн УАЗ 3909 загварын автомашин мөсөнд цөмөрсөн тухай мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.
Хөвсгөл нуурт живсэн автомашиныг татан гаргах иргэдийн хүсэлтийн дагуу Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 23 хүн, 7 автомашинтайгаар хамтран ажиллаж 180 метрийн гүнээс загасан нүд /усны камер/ ашиглан холболт хийн автомашиныг нуурын мөсөнд тулган татсан.
Ажиллагаагаа 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 2 шумбагч алба хаагч 7 метрийн гүнд шумбан, автомашины арын чирэгчинд холболт хийн автомашиныг нутгийн иргэдтэй хамтран нуурын мөсөн дээр татан гаргалаа.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ машааныг гаргасан эгэл ардуудыг ОБEГ н зөвлөхөөр томильёо мэрэгжлийн байгууллагууд нүдний булай шүдний сойз болчлоо.Та нарын чадаагүйг чадлаа нуур гэсэхээр гэж хуцсан гэл үү? Ичиж үхлээ та нарын өмнөөс дур тавьж байгаа юм шиг ал минь чийгтээд боов бодогдлоо очиж харуулыг бавлаа.
nutgiin irged uursduu gargasan baina lee shuu.deeshee garga yud ni ongoi baidliin ajilchid ochson bna lee haha