Нийгэм мэдээ

Ажлын байрандаа согтуурч, зүй бус авирласан гэх хоёр хүнд 10 хоног баривчлах шийтгэл оноожээ

“Нэгүүн.мн” сайтын цахим хуудсаар энэ сарын 18-ны өдөр албан өрөөндөө архидан согтуурч, зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс, бичлэгийг олон нийтэд цацсан. Улмаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас “Ажлын өрөөндөө архидан согтуурсан албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” тухай мэдэгдэл гаргасан юм.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс А.С, М.Э нарт зөрчлийн хэрэг нээж албадлагын арга хэмжээ авахуулж, шийтгэл оногдуулах саналыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 23-ны өдөр ирүүлжээ. Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Энэ үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Их шуурхай ажиллаж байна даа. Том хулгайчууддаа ингэж ажилладаг байгаасай

Зочин
Зочин

Eрөн бол шээсийг нь гоожтол архи өгнө гэдэг бол буруу яагаад шээс алдаж түүндээ хальтирч байгаан.Үүнийг судлах хэрэгтэй архинд нь элдэв бодис хийсэн байх тэгээд яг сарьж байхад нь сэтгүүлч ирээд боовыг нь хараал гоё чаажээ

Бэхээ
Бэхээ

Хамгийн нотой нь сэтгүүлч гаднаас түдхүүрээр хаалгыг

нь онгойлгож орж ирсэнд байгаа юм.Энэ хоёр ажлын байрандаа архидсан нь туйлын буруу үүнийг хэнч өмөөрөхгүй.Болж бүтэхгүй зүйл бүхнийг нийгмийн сүлжээнд тавьж шантаажаар мөнгө олдог "НЭГҮҮН МН"сайтыг бүрмөсөн хаах нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button