Нийгэм мэдээ

Үйл явдал: Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

-УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулгын нэгдүгээр үе шатыг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

09:00 цагт: “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Галлерей Улаанбаатарын III давхарт болно. 

09:00 цагт: Монгол-Узбекистаны бизнес уулзалт Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.

09:00 цагт: Дунд ба ахлах ангийн сурагчдын “Одон орон судлалын улсын X олимпиад”-ын нээлт Монгол тэмүүлэл сургуулийн хурлын танхимд болно.

12:00 цагт: "Улаанбаатар-2026" Ази тивийн АШТ-ий тулаанууд эхэлнэ.

18:00 цагт: "Улаанбаатар-2026" Ази тивийн АШТ-ий нээлт болно.

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

- Олон улсын эмч нарын өдөр тохиож байна.

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайваны “Би үгүй” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.  

-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button