Инээдмийн баяраар инээх иог заана

Инээдмийн баяр гэгддэг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Монголын Үндэсний Инээх Иогийн Нэгдсэн Холбооноос “ИНЭЭ+ДЭМ” сургалт-өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн 122 оронд хэрэгждэг Инээх иогийн хөтөлбөрийн Монгол дахь албан ёсны байгууллага санаачилсан тус эвентэд сонирхсон хүн бүр оролцох боломжтой бөгөөд мэргэжлийн багш нар инээх иогийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, хүний бие махбодид үзүүлэх эерэг нөлөөг таниулан, өдөөгчгүйгээр инээх дасгал дадлын сургалт хийх юм.
Өдөрлөг дөрөвдүгээр сарын 1-ний 14 цагт дөрөвдүгээр хорооллын эцэст байрлах “Говь” цогцолборын “Говь” кафед болох юм байна. Таны оюунд томоохон хөрөнгө оруулалт болохуйц эерэг дадал хэвшлийг танилцуулах онцлог үйл ажиллагаа болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Дашрамд дурдахад Монголын Үндэсний Инээх Иогийн Нэгдсэн Холбоо нь Дэлхийн Инээх Иогийн Холбооны гишүүн байгууллага бөгөөд клубын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг, байгууллагын стрессийн менежмэнтийн чиглэлээр сургалт хийдэг, эерэг хандлага дадлыг сурталчлан хүний хөгжил, соёлыг төлөвшүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.