Нийгэм мэдээ

Улсын математикийн 62 дугаар олимпиад Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна

Олимпиадын хянагч багш нарын сургалт, техникийн зөвлөгөөн Баянхонгор аймгийн Номундалай сургууль дээр зохион байгуулагдлаа. 

Энэ хүрээнд олимпиад зохион байгуулагдах зарчим, мөрдөх журам, бодолтын хамгаалалт зэрэг оролцогчдын анхаарах асуудлын талаар зохион байгуулагчид зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тус олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 164 суралцагч, 64 багш мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна. Олимпиадын зохион байгуулалт, мэргэжлийн хороонд Монголын математикийн олимпиадын хорооны 33 гишүүн ажиллаж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button