Үйл явдал: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
09:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
10:00 цагт: Чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд болно.
10:00 цагт: “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа Чингис хаан олон улсын нисэх буудлын II давхрын бүртгэл, явагчийн зааланд болно.
11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран “Ханбогд кашмер” төвийн “Лобби” танхимд хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт: "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.
15:00 цагт: 3333 сурагч “Тусгаар тогтнол ” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина.
15:30 цагт: ‘Өв соёлын бахархал’ өдөрлөгийг “Сур сүлжмэл” сургалтын залуус Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
17:30 цагт: Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 7-ныг хүртэл гарна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм соц үеийн лозонгоо одоо больж үз, ажил хийлгэж сурга. 3000 сурагч хотын зам талбайг цэвэрлэлээ гэвэл харин баярлах байна.
YMAR YUM N INGEED CHAAGAAD BDG YM BE. HUUHDUUD DAARUULCHWAAA