НИЙГЭМНийгэм мэдээ
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
Цагдаагийн байгууллагаас "Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын цэцэрлэгийн шатнаас хоёр настай хүүхэд унаж гэмтсэн" мэдээллийг энэ сарын 7-ны өдөр бүртгэлд авч шалгаж байна. Шалгалтын явцад тус суманд оршин суух хаягтай хоёр настай хүү 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийнхээ шатнаас унаж, гэмтэл авч, ухаангүй эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээлэв.
Тиймээс эцэг эхчүүд, болон асран хамгаалагч нарт бага насны хүүхдийг шатаар буухад нь хөтлөх эсвэл тэвэрч буухыг зөвлөж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан сэрээрэй хүү минь