УЛС ТӨРУлс төрийн мэдээ
НИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр 11:00 цагаас үргэлжлэн хуралдана

НИТХ-ын ээлжит VII хуралдаан өнгөрсөн баасан гарагт болсон. Хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвсөнөөс Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн хэрэгжилтийн явц, нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийг чадавхжуулах, дутагдлыг нөхөх арга хэмжээний тухай зэргийг хэлэлцсэн. Өнөөдөр 11:00 цагаас үргэлжлүүлэн хуралдах товтой байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учрал хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдээд байгаа энэ үед Нийслэлийн МАН-ын хороо хэрхэн хандахаас олон зүйл шалтгаална. Иймд НИТХ-ын өнөөдрийн хурал товлолт асуудлаас гадна цаг үеийн асуудлаар хуралдах, тэр дундаа МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх процесс өрнөж мэдэх юм.
Өнөөдрийн хурлаар дараах 20 орчим асуудлыг хэлэлцэнэ.
- Сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах талаар уриалга гаргах тухай тухай
- Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх
- Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай
- Нийслэл Улаанбаатар хот нь 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай
- Нийслэлийн гадаад үнэт цаасны эргэн төлөлтөөс 400,0 сая ам.долларыг 3 жилээр хойшлуулах тухай 12.2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай 1726020340
- "Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай
- Нийслэлийн өмчөөс төрийн болон орон нутгийн өмчид тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай тухай
- "Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
- "Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- "Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар” ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
- "Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын хэлбэрийг өөрчилж, дүрэм шинэчлэн батлах тухай
- "Нийслэлийн ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ-ыг байгуулж, дүрэм батлах тухай
- Барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай (3 тогтоолын төсөл)
- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (НИТХ-ын 2025 оны 25/149 дүгээр тогтоол)
- Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай
- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
- Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
- Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлын жагсаалт батлах тухай
- Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
- Хурлын Ажлын албаны бүтцийг шинэчлэн батлах тухай
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud