Гэмт хэрэг

19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг гаржээ.


Тодруулбал, таван сарын дараа халагдах гэж байсан 19 настай Э.Ч-ийг |2026.05.19|-ний өдөр хамт алба хааж байсан цэрэг нь камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халджээ. Тус өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан ба тэд "зодолдож байсан хоёр цэргийг салгасан" хэмээн мэдүүлэг өгч, суллагдсан. Харин амь хохирогч цэргийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, тайлбар мэдүүлгийг авч байгаа юм байна.

Хэрэг тухайн өдрийн 18.00 цагийн үед гарсан бөгөөд 18.30 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр "амь хохирогч эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаантай байсан. Хүзүү болон ташаа хэсэгтээ зулгарсан гэмтэлтэй байсан. Эмчээ 10 минут гаруй хүлээсэн. Гэтэл эмнэлэгт ирэхдээ нас барсан байдалтай байсан тухай эмч нь мэдүүлээд байгаа" хэмээсэн юм.

Одоогийн байдлаар амь хохирогч Э.Ч-ийн биед задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан дүгнэлт гараагүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн тус аймгийн цагдаагийн байгууллагад уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бид 19 настай цэрэг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр амиа алдсан хэргийг газар дээрээс нь сурвалжлан хүргэх болно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

19 nastai huuhed amiaraa hohirood unguruh yosgui

Нэргүй
Нэргүй

Яаж байгаан бээ хүний сайхан үрийг ижий аав нь хүлээж байгаа ш дээ зодсон новшийг шоронд нь хатаа

Зочин
Зочин

19-хөн настай хүүхэд эх орондоо алба хаагаад амьд буцаж ирж чадсангүй гэдэг аймшигтай байна

Зочин
Зочин

Цэрэг дэглэдэг хийх юмгүй уйдсан новшнуудыг дайнд явуул

Зочин
Зочин

Хүүхдүүдээ цэрэгт битгий явуулаачээ, тэрний оронд гадагшаа явуулаа, ядаж амьд байна. Хайран сайхан хүү.

Зочин
Зочин

Арай хэтэрч бнаа.Хүний амь нас сайхан залуусын минь итгэл сэтгэл талаар нэг болж байна да.Хайран хүү

Зочин
Зочин

Цэргийн ангид камергүй өрөө гэж байж болохгүй шүү дээ

Зочин
Зочин

Үнэнийг нь нуухгүй шударгаар шалгаасай

Зочин
Зочин

Эцэг эх нь ямар хэцүү байгаа бол доо

Зочин
Зочин

Дарамт дэглэлт одоо хүртэл байсаар л байна

Зочин
Зочин

Hariutslaga tootsoh heregtei

Зочин
Зочин

Tsereg yavuulahaar eruul buten irne gej boddog shuu dee

Зочин
Зочин

Iim medee sonsokhoor aij baina

Зочин
Зочин

Ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин

Цэрэгт явсан хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Negnee deerelhdeg soyol tseregt baidag ni haramsaltai

Зочин
Зочин

Хүний амь нас ийм хайхрамжгүй байдлаар дуусаж болохгүй

Зочин
Зочин

Emnegt hurgehdee udsan ni bas asuudal yum bish uu

Зочин
Зочин

Tsereg bol humuujliin gazar bolohoos huchirhiilliin gazar bish

Иргэн
Иргэн

Та энэ сэтгэгдэлд санал өгөх эрхгүй гээд байхийн. ЯАГААД?! Батлан хамгаалах салбарт гэж бичсэн сэтгэгдэлд дэмжиж бга гаа дарахаар -1 гэж гараад бна. Ийм сайт байх хэрэг юу бнаа .

Zoczhin
Zoczhin

iim hog novsh shig yum bolgoj oshoj bga etseg ehiin buruu shtei,iim zavaan hun chanargui baliar yum be,busdni boliuksnch geh shig,etseg eh huhdee yamrig medjl bga bj chimegui bgani bas gemt hereg,baliar huur ve

Иргэн /ард/
Иргэн /ард/

Дэндүү харамсалтай... Цэрэг хүн шанаа авахгүйгээр цэрэг болдоггүй юм гэх балай үзэл суртал л гай боллоо. Хамгийн дотны найзын минь дүү бурхан боллоо... Гэр бүлдээ болон найз даа гүн харамсал илэрхийлье... Ар гэрт нь ямар хүнд байгаа гэж бодож байна.

Зочин
Зочин

Ийм байхад юу бодож хэнд найдаж хүүгээ цэрэгт явуулах юм бэ. Арай ч дээ хэлэх ч үг алга. Хүүгээ цэрэгт явуулаад бүтэн 1 жил сэтгэлийн зовнилтой байсан.

Зоч
Зоч

Дээр үедл оны дарамт гэж хуцдаг байсан одооо нэг жил хэдэн сарын гэж хуцхуу одооо шинэ үе өөр үе ухамсартай орчины хүмүүүс байж ядаж энэ ярагачин зангааа болиоооч битүүү камержуулхад асуудлгүй үешдэээ

Иргэн
Иргэн

Яаж бгаа юм бэ адилхан нас чацуу бие тэнцүү нэг нэгнийгээ зодож тамлаж алдаг нь яаж бгаа юм бэ камергүй өрөөг сонгоод оруулж зодож ална гэдэг санаатай зорилготой хийсэн үйлдэл юм бишүү тэр зодож алсан цэргийг хатуу чангаар шийтгэ бүх насаар нь хорих эсвэл цаазал

иргэн
иргэн

Батлан хамгаалах яамныхан Монгол эрчүүдээ зодож нүдэхийг яагаад болиулж чаддаггүй юм бээээээээээээээээ, яагаад яагаад яагаад одоо болтол цэрэгт явсан залуусыг зодсоор байгаад үхэлд хүргэх асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм бээээээээээээээ, ямар муухай юм бэ. Жил бүр л ийм асуудал гарах юм, цөөхөн монгол эрчүүд яагаад бие биенээ дэмжиж, хайрлаж, гамнаж болдоггүй юм бээээээээээээ

Зочин
Зочин

Бие биенээ хүндэлж,хайрлаж,харьцвал ийм аймшигт үйлдэл гарахгүй дээ.Бид 3 хан саяулаа шүү дээ

зочин
зочин

Батлан хамгаалах салбарт үйлдэгдээд байгаа ийм харгис дэглэлт залуучуудыг цэргээс зугатах шалтгаан болоод байгаа юм даа.
Цэрэг алагдсан тэр өрөөг яагаад камержуулаагүй, цэргийн ангийн дарга нар яагаад хяналт тавиагүй, Батлан хамгаалах яам бүхэлдээ яагаад ангиудаа хянадаггүй юм? гээд олон асуулт гарч байна даа.

Back to top button