Байгаль орчин
Эм улиас унгарилаа хаях үйл явц 14 хоног үргэлжилнэ
Жил бүрийн зургаадугаар сарын дунд үед улиас модны үрээ хаях үйл явц үргэлжилдэг. Энэ үеэр Улаанбаатар хотод цагаан хөвөн хаа сайгүй хийсч ургамлын харшилтай хүмүүсийн харшил хөдөлдөг. Хөвөн хэлбэрт үрнүүд хийсч хүний ам, хамар, нүд рүү орох тохиолдол цөөнгүй. Цаашид улиасны унгарил 14 хоног үргэлжлэх бөгөөд наадмын өмнөхөн дуусдаг аж.
Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас "Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж өдөр тутмын цэнэг усалгаа хийж байгаа аж. Хавар унгарил ялгаруулдаг моднуудын мөчирт тайралт хийж танасан" гэв. Улаанбаатарт дунджаар 14 мянга гаруй улиас мод байдаг ба тэдний тал хувь нь эм улиас аж. Сонирхуулахад, бидний нэрлэж заншсан модны цагаан хөвөн буюу унгарил зөвхөн эм улиаснаас гардаг байна.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаанбаатараас бусад бүх нийслэл хот улиаснаасаа салаад удаж бна даа. Манайх л бахь байдгаараа….