ЭМЯ-наас өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулж эхэлжээ
Өргөн хэрэглээний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор лабораторийн шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл гаргалаа. Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмийн хяналт, чанарын тогтолцоог бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн түгээмэл хэрэглэдэг эмүүдийг шат дараатайгаар шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Эхний шатанд 27 нэр төрлийн нийт 56 эмийн дээжийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори”-д хүргүүлж, шинжилгээнд оруулжээ. Шинжилгээний хариу нэг сарын дотор гарах бөгөөд үр дүнд нь тухайн эмүүдийн чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг нарийвчлан тогтоох юм. Ингэснээр эмийн чанарын хяналтыг сайжруулж, стандартын шаардлагад нийцсэн, баталгаатай эмээр иргэдийг хангах тогтолцоог бэхжүүлэх зорилготой аж.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болж байна ,тухай бүрд нь мэдээлж байна уу?