Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг нэгтгэж өнгөрсөн жилээс эхлэн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэдэг болсон. Энэ жилийн даншиг наадам энэ сарын 27, 28-н буюу ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт товлогджээ.
Уг наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл өглөө. Ирэх долоо хоногоос иргэдэд үйлчлэх автобусны чиглэл болон хаанаас хөдлөх нь тодорхой болох аж. Түүнчлэн даншиг наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болно. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлийг толилуулна.
Харин лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болох юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.