Орон нутаг

Орхон аймагт хаврын тариалалт 93.7 хувьтай явагдаж байна

Орхон аймгийн Жаргалант сум болон аймгийн хэмжээнд 2026 оны хаврын тариалалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Жаргалант сумын хэмжээнд нийт 4875.62 га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүнээс үр тариа 3743 га, төмс 96.3 га, тосны ургамал 910 га, хүнсний ногоо 126.32 га талбайд тариалжээ. 

Харин аймгийн хэмжээнд энэ онд нийт 5420.7 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс энэ сарын байдлаар үр тариа 3743 га, төмс 179,5 га, хүнсний ногоо 232 га, тосны ургамал 910 га талбайд тариалалт хийж, нийт гүйцэтгэл 93.7 хувьтай байна.

Тариалалтын ажилд орон нутгийн аж ахуйн нэгж, тариаланчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл харьцангуй тогтвортой байгаа нь ажлын явцад эерэг нөлөө үзүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button