Байгаль орчин

Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхааруулж байна

Зургаадугаар сарын дундуур модны хөвөн буюу улиасны унгарил хотоор нэг тарснаас хүмүүс харшил хөдөллөө хэмээн төвөгшөөдөг. Тиймээс иргэд гадны улс орнуудад хийгдсэн сошиал дээрх бичлэгийг дууриан модны цагаан хөвөнг шатааж гал түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Учир нь модны цагаан хөвөн буюу унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархдаг байна. Иймд иргэн та модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хүүхдүүд зөндөө шатааж бнлээ. Хавар эртхэн энэ модоо тайрчихад яадаг байнаа.
Ядаж даралттай усаар шүршээд байж ч чадахгүй. Хот, дүүрэг арай2 арчаагүй бна шүү.

Back to top button