Ноён уулын асуудал байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй гэх Ж.Энхбаярын башир үг
Ж.Энхбаяр төрийн тахилгат Ноён уулын тусгай хамгаалалтын зурвасыг хөндөж, алт ухах ажиллагаа эхлүүлэх, эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр гэтэж эхэлсэн.
Н.Учралын Засгийн газрын нэрээр өргөн баригдаж буй УИХ-ын тогтоолын төслийн нэршил нь Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай. Ирэх мягмар гарагт болох ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байна. Өнөөдөр 15.30 цагт Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Баяр наадмын үеийн далимдуулж яаралтай горимоор батлуулах гэж байгаа нь энэ юм.
Дөнгөж сая хэвлэлд тодруулга өгөх үеэрээ "Ноён уулын асуудал байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй" хэмээн башир үгээр өөрийгөө хаацайлав.
Тухайлбал, "Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хүрээнд Бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн хуулиудыг янзалж оруулж ирж байна. Өнгөрсөндөө дүгнэлт хийж, үйлдвэржилт, нэмүү өртөг боловсруулж байгаа ашигт малтмалаа ашигтай тал руу нь явуулахгүй бол урсгал зардал маань яг үнэндээ дийлдэхээ больсон. Улс орны төсвийн 80 хувь багш эмч нарын цалин, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамж руу явчихдаг. Улс оронд шаардлагатай хөрөнгө оруулалт, дэд бүтэц хийх чадавхтай улсын төсөв алга болж байна.
Засгийн газраас Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг урагшлуулахаар оруулж ирлээ. Бүх түүхий эд мөчлөгтэй байдаг. Нүүрс 1 тн нь 200 доллар хүрсэн үе бий. Мөн 20 доллар ч болж унасан үе байдаг. Өнөөдөр 60-70 доллар байна. Зэс 1200 доллар байсан цаг бий. Өнөөдөр 13000 доллар хүрсэн. Бид нүүрсний уналтыг зэсийн өсөлтөөр нөхөөд төсөв санхүү дээрээ тэнцвэртэй байна. Энэ алтан үеийг ашиглаж ордуудаа эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Өндөр үед хөрөнгө оруулалт татах ашигтай. Хөрөнгө оруулагч сонирхдог, хөрөнгө оруулалт нөхөгддөг учраас тэр. Үнэ уначихаар хойшилдог. Ингэвэл улс орон хохирол амсдаг.
Улс орноо бодмоор байна. Дотоодын улс төржилт, хэрүүл, хийрхлийг зогсоомоор байдаг. Ард түмний, ТББ-ын нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй байна. Ингэхгүй бол эдийн засгаа тэлж чадахгүй. Намар төсөв улам хэцүүднэ. Шатахууны үнэ нэмэх асуудал орж ирж байна. ОХУ дотооддоо хязгаарлалттай байна. Нефть боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж хэдэн жил цаг алдав. Зээлийн чөлөөлөлтөөс нь чөлөөлж өгөхгүйгээр жилдээ 50-60 сая доллар зээл авч ирэх хэмжээнд явсаар байгаад сая хавар л чөлөөлж өглөө шүү дээ.
Төсвийн тодотголыг төсөвтэй хамт өргөн барина. Ийм нөхцөл байдал үүсчихсэн. Яагаад гэвэл УИХ дээр хуульчлаад урсгал зардлуудыг өндөр нэмсэн. Зөвхөн 2027 онд гэхэд 4-6 их наядын нэмэлт ачаалал үүснэ. Үүнийг олох орд газар, шинэ зах зээл, шинэ эдийн засгийн бизнес идэвхжил чинь үүсэхгүй байна. Тиймээс энэ орд газрыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх ажлууд хийгдэж байгаа.
Ноён уулын тусгай хамгаалалтын зурвас бол нэлээн маргаан үүссэн. Ашиглалт нь явагдаад дээр нь байсан шороон ордыг ашиглачихсан. Шинэ газар хөндөх юм биш. Доор нь буй үндсэн ордыг гүйцээж ашиглая. Хажууханд нь буй ордод баяжуулалтаа хийгээд эдийн засгийн өгөөжөө маш хурдан авах боломжтой. Тэр орчимд байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, түүхэн дурсгалд нөлөөлөх зүйл байхгүй. Мушгин гуйвуулах зүйл олон гарч байна. Нарийвчлан шалгах ажлыг УИХ хийх ёстой юм шиг байна. Засгийн газар бодлогоо гаргасан, асуудлаа өргөн барьсан" хэмээсэн юм.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар Жадамбаагийн хүү ёстой ханаж цаддаггүйээ!! Эцгийгээ өвчсөн өвчинтэй нэгэн юм даа!!!
Харин тиймээ . Улам л шуналтах юмаа . Ж . Энхбаяр чиг " Өрсөж идэж , Түрүүлж баяжихын төлөө амьдардаг бололтой новш юмаа !!!
Харин тиймээ . Улам л шуналтах юмаа . Ж . Энхбаяр чиг " Өрсөж идэж , Түрүүлж баяжихын төлөө амьдардаг бололтой новш юмаа !!!
Хөгийн хулгайч!!
ene JDY iin hamgiin tom hulgaichiig ih hural s hoogooch ee
Дараагын Бороо гоулд, Оюу толгой
ADGIIN HULGAICH NARIIN 1 DEE HUURHIII
OGTSOR.!!
Улсын хөгжил ард иргэдийн амьдралд түй ч нөлөө үзүүлэхгүй хулгайчууд өөрсдөө хувааж идээд дуусна.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Монгол хүн хөгжихгүй байгаа нь энэ шүү дандаа нжг лалрын хүнээ хэдэн цаасаар сонгож байгаа нь
Энэ шуналтай нөхөр зайлаасай. Мөнгө авч болох бүх санг тогосон ганц нөхөр
30 жилийн турш яам, засаг тойрч суудал зайдалж тэрбумаар нь залгиж явдаг МАН бузар төгцөгүүд хэзээ төрөөс зайлах вэ? бузар арга, хорон санаа нь дийлдэхээ бсан цадахаа мэдэхээ бсан юмнууд үхэж бж л төрөөс зайлах бхдаа, тэр болтол их ч цуслах бх, ард түмний амьдрал улам доройтно.
Ухуулахгүй гээд шүүхийн тогтоол хүртэл гараад байхад яаагаад шунагтаад байгаа хар ломбардчин бн.
Энэ бэрдээс үнэн хэзээ ч гарахгүй!! Хамтрагч нар нь бүгд эрүүгийн гэмт хэрэгтнүүд шүү !!
Бид энэ хүнд өргүй, Эх орон ч өргүй , яасан ханаж цаддаггүй , муу юманд гаршсан нэгэн бэ?
ЭЦЭГ НЬ БЯМБАСҮРЭН ГУАЙГ Ё САЙД БАЙХАД ОРОСЫН 1 БАЙГУУЛАМЖЫГ ҮЛДЭЭХ ГЭЖ ӨГЛӨӨ ОРОЙГҮЙ ШАЛЖ БАЙСАН ГЭСЭН ТЭР БАЙГУУЛАМЖ НЬ ТУХАЙН ҮЁД НАТО ГИЙН ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГӨХ / НОЙМЁР 1 БАЙ БАЙСАН ГЭДЭГ ОРОСУУД ТЭР БАЙГУУЛАМЖАА УСАНД ЖИВҮҮЛЭЭД ГАРСАН ЭЦЭГ ХҮҮ 2 ЗААВАЛ 1 МОНГОЛД ГАЙ ТАРИХ ЁСТОЙ ЮМ БАЙХДА А МОНГОЛД ТИЙМ ӨСТЭЙ ЮМ УУ
Энэ бол луивар шүү таминээ
Олборлож болох ч бсан МАН мафийн үед үгүй шүү.1000 уурхай ажиллаж бсан ч МАН бга цагт элсэнд ус асгах мэт болно.Энэ нөхөр улс орныг доройтход том дэм болсон би чадна гаруудын нэг.Генералын балай.
Саарал Ж . Энхбаяр одоо хулгайч саарал болох нь л дутаж дээ . Новш чинь !!!
Дархан цаазат болгосон газраа ухна гэдэг нүгэл. Энэ Жадамбаагийнхан 13 үёэрээ зовох нь яанадаа