Интерполоор хайлгаж, Ж.Эйпстейний хэрэгт нэр холбогдсон Ц.Элбэгдорж сонгуулийн наана ирэв
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд ирснээ зарлав. Тэр өөрийг нь АТГ-аас шалгаж эхлэх үед "Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно" гэж сошиалаар бардамнаж байсан ч үнэн хэрэгтээ хил давж одсон. Зургаан жил гадаадад бүгэж, Монголын улс төрд гал хэрхэн дүрэлзэхийг алсаас харж суугаад ирсэн нь энэ. Ингэхдээ Засгийн газар солигдож, Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, наадам дөхсөн үеийг сонгожээ.
Ц.Элбэгдоржийг эх орондоо ирэхтэй зэрэгцэн "Тэобээр АНУ-ын Стэнфордын Их сургуульд зочин судлаачаар ажиллаж байгаад ирсэн юм" гэх даруухан өмнөтгөл хөвөрлөө. Гэвч тэр эргэж ирэх нүүргүйдээ ингэтэл удсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Хэрэв тийм биш бол түүнд зангиагаа зүүгээд ирвэл ирэх цаг хэдийн өнгөрсөн. Монгол Улсын Засгийн газар төдийгүй АН-ын гишүүд ч ирж шалгуулахыг шаардаж, интерполоор хайж, хууль хүчний байгууллагаас яллагдагчаар татах тогтоол ч гарсан.
Сүүлд АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлгэсэн зартай хүчирхийлэгч, бэлгийн мөлжлөг үйлдэгч Ж.Эйпштейнтэй холбоотой 3.5 сая файл дотор Ц.Элбэгдоржийн нэр дурдагдсан. Монголчууд тайлбар нэхсэн, ирэхийг шаардсан. Атал тэр хаа нэг цахим хуудсаараа “гүтгэж байна” гэх агуулгатай хариу барихаас өөр хөдөлгөөн хийгээгүй.
Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, Монголд авлигын систем угсрагчдын нэг гэгддэг Ц.Элбэгдоржийн хил гарч "зугтсан" хийгээд "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас мэндчлэх хүртэл өрнөлийг дор хүргэе.
Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон хэргүүд: Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон. ТЕГын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг. 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутгагдан шалгагдаж байв. Ихэнх хэрэг нь яасан нь тодорхойгүй "замхарсан".
2019 оны аравдугаар сарын 03. Ц.Элбэгдорж Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхин гарав.
- Энэ үед түүнийг АТГ-аас Тавантолгойн орд газрыг Хятадын компанид 100 жилийн хугацаатай үнэгүй өгөхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан юм.
2020 оны нэгдүгээр сарын 30. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татлаа.
- Тухайн үед АТГ-аас "Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа" гэж мэдээлж байжээ.
2020 оны хоёрдугаар сарын 03. АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандав.
- Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч гадагш гарч явсантай холбоотойгоор хэрэг шалгах зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон тул байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргасан.
2021 оны наймдугаар сарын 23.УЕПГ-аас Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байгааг мэдэгдлээ.
- Ц.Элбэгдоржийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх цахим орчинд гарсантай холбоотойгоор УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас түүнийг яллагдагчаар татан шалгасан хэвээр байгааг мэдэгдэв.
2024 оны дөрөвдүгээр сар. С.Зоригийн хэрэг ба Ц.Элбэгдоржийн угсарсан хонгилын шүүх , системийн авлига гэх агуулга нийгмийн анхааралд оров.
- Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага АНУ-ын Төрийн департментийн хууль сахиулах салбарын хөтөлбөрийн хар жагсаалтад орсон тухай зарлав.
- Эл үйл явдлын улмаас Ц.Элбэгдорж М.Энхболдтой нэгдэх замаар МАНАН-г хүчирхэгжүүлж, УДШ-ийн шүүгч, УЕП, Хууль зүйн сайд, АТГ, ТЕГ-ын даргын албан тушаалыг өөрийн хүнээр томилж, "Эрдэнэт үйлдвэр", Тавантолгойн бүлэг ордод мөнгө эргэлдүүлэн, "Рио Тинто"-г дэмжиж ирсэн зэрэг далд логикуудыг олон нийт ухаж эхэлсэн.
- Үүн дээр тос нэмсэн өөр нэг үйл явдал бол Б.Булганы ам нээсэн "Зориг" хэмээх нэвтрүүлэг. Үүгээр тэр С.Зоригийн хэрэг баялгийн хулгай, эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй холбоотой төдийгүй Ц.Элдбэгдоржийн АНУ-аас “Ерөнхий зөвлөлөөр С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох тухай, огт яригдаагүй. Наадах чинь эрх баригчдын гүтгэлэг” гэсэн үг худал болохыг илчилсэн юм.
2024 оны тавдугаар сарын 27. Монголын уран зургийн хосгүй өвийн хулгайн асуудлаар хадам дүүгийнх нь гэрт нэгжлэг хийв.
- Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж, түүний эзэмшлийн "Монгол арт" галерейгаас 60 орчим уран зураг хураасан гэх мэдээлэл цацагдлаа. 2019 онд мөн ЭЦА-ныхан Х.Болдбаатарын галерейд нэгжлэг хийж байв. Тухайн үед алдагдсан гэх 10 гаруй уран зураг хураан авсан. Тэр "Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг"-ийн тэргүүнээр ажилладаг байсан үе.
2024 оны зургаадугаар сарын 26. ЦЕГ, ЭЦА -наас Ц.Элбэгдоржийн П.Цагаан руу бичсэн гэх Viber чатыг үзүүлэв.
- ЦЕГ, ЭЦА хамтарсан мэдээлэл хийж, "Ачит Ихт" ХХК-тай холбоотой, мөрдөн шалгах ажиллагааны явц дахь зарим мэдээллийг өглөө. Энэ үеэр Ц.Элбэгдоржийн П.Цагаан руу бичсэн гэх Viber чатыг үзүүлсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн өрнөсөн үйл явдал нь "Ачит Ихт" ХХК-ийг ЭЦА-наас шалгаж, Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт 34 хувийг нь шилжүүлсэн юм. П.Цагаан бол Ц.Элдэгдоржийн ЕТГ-ын даргаар ажиллаж байсан төдийгүй тэднийг халаас нэгтэй гэж үздэг.
2024 оны зургаадугаар сарын 29. Ц.Элбэгдоржийг "Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон" гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол албажлаа.
- Түүнийг "Ачит Ихт" ХХК-тай холбоотой асуудлаар яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэв. "Ачит Ихт"-ийн эзэн П.Цагаантай хамтрах замаар 13 сая ам.долларыг сонгуульд зориулан "угаасан" гэх хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж эхэлсэн. Хуулийн заалт нь Эрүүгийн хуулийн 18.3-ын нэгдүгээр зүйлд зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн хуулийн 18.6-ын 2.2 дугаар зүйл мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон.
2025 оны нэгдүгээр сарын 07. П.Цагаан, Ц.Элбэгдоржийг баривчлах захирамжийг хүчингүй болгохыг мөрдөгч, Нийслэлийн прокурор хүсжээ
- “Ачит ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ЕТГ-ын дарга асан П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон. Үүнтэй зэрэгцэн гарсан Ц.Элбэгдоржийг баривчлах захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүлээн авч шийдвэрлэв.
2025 оны гуравдугаар сарын 27. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хил холболт яригдахтай зэрэгцэн Ц.Элбэгдоржийн асуудал дахин сөхөгдөв.
- Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан " 2014 оны наймдугаар сард Ц.Элбэгдорж удирдан, “Энержи ресурс” компани нэг нууц гэрээ байгуулсан. 10 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ очиж, хятад хэл дээр олж ирсэн. Тавантолгойг 100 жилээр өгөх гэж оролдсон. Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчрахгүй юм уу. Хариуцлага тооцохгүй юм уу. Хуйвалдаан хийсэн нь өнөөдөр ил боллоо.
2025 оны арванхоёрдугаар сарын 10. “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-аас байгуулсан түр хорооны хурал.
- Оюутолгойн сонсголын үеэр хамгийн их хөндөгдсөн нэрс бол Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын тухай үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс. Даанч тэд хоёул Монголын нутга дэвсгэрийг орхин гарчихсан. УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва "Гадаад гутлаа тослоод явж байгаа хүмүүс энэ сонголд ирэх ёстой" хэмээж байв.
Түүнийг Монголд ирэхтэй давхцан өрнөсөн өөр нэг үйл явдал нь М.Энхболдын хүү Э.Анарыг хаврын чуулган хаахаас өрсөж Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилсон. Нийслэлийн газрын наймааг үндэслэгч гэгддэг М.Энхболд ч өөрөөр нийслэлийн иргэдийн баяр Хүрээ цам -Даншиг наадмын хоймор шинэ дээлтэй хөөрөг зөрүүлж харагдсан. Ц.Элбэгдорж, М.Энхболд нар бол нэг үеийн улс төрчид . МАН, АН-ын хууччуул сонгуулийн дуу ойртохтой зэрэгцэн тал талд хөдөлгөнө орж эхлэв бололтой. АН-ынхны "Төрийг одоогийн Засгийн газар, УИХ биш Н.Энхбаяр, М.Энхболд нарын ах нар нь барьж байна" гэдэг ч үгэн дотор үг дайсан хэрэг аж.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авилгач цахиагийн хошгороо мөндөлийг тугдийтал нь барьж хориорой
Монгол улсад төлөх ёстой Жастин Каплагийн 30 тэрбумын татварыг Элбэгдорж албан тушаалаа ашиглан хүчингүй болгосон байдаг. Наад зах нь энэ хэргээр Элбэгдорж 10 жилийн ял авна. Цаашлаад Эрдэнэтийн 49% луйвар, Ачит Ихтийн луйвар, охид хүүхнүүдийг хил гаргаж Эпштэйнд зарсан хүний наймаа, уран зургийн хулгай зэрэг хэргээр яллах ёстой.
ӨМБҮҮ ҮНЭХЭЭР МУНДАГ СЭТГЭНЭ ШҮҮ. ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧДАА ЯЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ХҮНЭЭ ЯЛЛАХ ЮМ ГЭНЭЭ. МАЛЛУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ӨМБҮҮ БАЙНА. ХУРДАН НЯДАЛГААНД ОРУУЛ
хэнд хэлж байгаа юм хэн ч тоохгүй
Хэн ч байсан хууль бүгдэд адилхан үйлчлэх ёстой
Эпштэйний хэргээр АНУ-д яллагдахаас айсан Эби санд мэнд Монгол руу зугтжээ.
Бөөн муухай хар энерги,энэ бузар одоо бас юу самарах бол овоо хэсэг хугацаанд амар байсан энэ новшийг шалгах ажлаа эхлэх хэрэгтэй
Наад хүн чинь монгол хүн бишээ
Шударга ардчилсан нийгэмд бол Элбэгээ цааз, эсвэл бүх насаараа шоронд байх ёстой...
яасан гэж тэнэг малаа!!
Элбэгштейн Монгол хүн биш л дээ Шинжаанаас цагаачилж орж ирээд монгол гэж нэр өөртөө өгсөн зальт хилийн дээрэмчид
Луйварчид одоо өндийгөөд ирж байх шиг. Баабар нэвтрүүлэг хөтлөөд Цагаан оролцоод одоо Элбэг нохой ирээд муу муухайн зуд эхэлж байна бусуу. Хорлол нь холуур өнгөрөөсэй.
Ямар олон гэмт хэрэг хийгээ вэ . Бас сүүлд хүний наймааны хэрэгт холбогдоод бсан
Хурдхан шиг бариад өчиггүй цаазал. 26 комментын гол агуулга энэ. Хурдан барь. Тэгээд өчиггүй цаазал. Ардчиллыг эхлүүлсэн хайртай дүү нарын маань нэг бол-Элбэгдорж. Өчиггүй цаазал гэх энэ ганц комментын цаана хэн хэн бгаа бол? Х.Баттулга, З.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, тэр ч бүү хэл Л.Мөнхбаясгалан нарын занал үзэгдэх шиг.
Энэ новшийн бүх хөрөнгийг нь хураагаад, буудан хороох шиг сайхан юм үгүй.
Цааз өг
hovdiin zahchin urianhai bayduud adagiin hulgaichuud
Захчин ч биш. Шинжаны хасаг шээс
зоригын хэргээр хурц эби 2 цааз авах ёстой
Үнэнийг баримтаар нь тогтоохоос биш талцаж хэрэлдэх хэрэггүй
Ийм асуудалд ил тод тайлбар хамгийн чухал
Ard irged bol zugeer l unen medeelel husej bn
Huuli bugded adil uilchleh yostoi shuu
Улс төрөөс илүү хууль нь ажилладаг байх хэрэгтэй
Ali ch taliin ugend shuud itgeh hetsuu ue bolj dee
Төрийн өндөр албан тушаал хашсан хүн бол бүр илүү хариуцлагатай байх ёстой
Ymar ch asuudal bsan huuliaraa shiideh ni zuv
Олон нийтийн асуултад албан ёсны хариулт өгдөг байх хэрэгтэй
Шуугианаас илүү бодит нотлох баримтад итгэнэ
Unen hudal ni udahgui todroh bailgui
Bayartsogtoi hamtarch songuulid ursuldunu gj munhagdah uu?
Новшийн амьтан даа. Хэлэх үг ч олдохгүй юм. Хорвоо яаж даадаг юм бол гэж бодогддог.
авилгачид авилгачид аа барина гэж юу байхав дээ мунхаг ард түмэн
МАН, АН хоёр нэг зоосны 2 тал гэдэг нь ойлгомжтой бишүү
америкд байх таатай биш болоод монголоо бараадлаадаа
Элбэгдорж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахаар ирж байна
Элбэгдорж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахаар ирж байна
hovdiin zahchin urianhai bayduud adagiin hulgaichuud
Өргөж авсан 20 гаруй хүүхэд ,Эйнштейнд аваачиж өгсөн 19 настай охин яасаныг шалгадаггүй юмуу
Өчнөөн олон хүүхдийн амь тодорхойгүй байхад шалгаач ээ
Баахан баримт нотолгоогүй гүтгэлэг л бна. Бүх юм Элбэгддоржоос болдог гээд өөрөө араар нь их наядаар хулгайлсан Данхын захиалга л бна.
Өөрсдөдөө зориулж баталсан хуулийнхан хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад ирж байхгүй юу даа
АНУ-С БАРИВЧЛАН АВЧРАХЫГ ШААРДСАН БНА.
Хүн шуналаас болж ийм их нүгэл хийгээд өссөн нутагтаа хөл тавих нэр, нүүргүй болох юм бол тэгж их хөрөнгө луйвардсаны хэрэг юун. Одоо Монголчууд бүгд Элбэгдоржийг жигшин нулимж байна. Энэ яах аргагүй зүй ёсны хэрэг шүүдээ. Хамт хулгай хийсэн хэдэн луйварчидтайгаа уулзах байх. Тэхдээ хэцүү шүүдээ. Хүмүүс үзэн ядаад байхад яаж олны газраа чөлөөтэй явах юм бэ???
Шүүхийн эцсийн шийдвэрээс өмнө яаран дүгнэхгүй байя
Muu novsh odoo yu gj hutsah bol
Tsag hugatsaa bugdiig haruulah bh da
Монголын ардчиллыг устгах зорилготой гадаад дотоо дын хар хүчний бузар явуулга нэг их газар авахгүй дээ!
Хурдхан шиг бариад өчиггүй цаазал
Элбэгээ бол тэнгэрт байгаа алтан гадас. Дэлхийд хамгийн тод яваа монгол хүн. Жорлонгийн хар батганууд энд тэнд нисэлдэн өт цацаж баагих түүнд юуны хамаатай. Өнөөгийн хэдээс Чингис мэт үлдэх нь Ээбээ. Хар ялаанууд сүнсээ алдан баас долоож байгаа биш үү
хуцваа муу гөлөг минь яасан пялдага хүүр вэ
ELBEGEE CH NEEH IH BURUU CH GAIGUI BHAAA BAGABANDI JENKO NUMBER ONE METIIN AVILGACHIN HULGAICH LUIVARCHIDIIG BODVOL ARAI DEER BHAA . UNUU OYUERDENE GJ HULGAICH HUDALCH NUHUR ODOO YANAA KKK
Таныг эх орондоо эргэн ирсэн явдалд талархаж байна. Эх орондоо, төрсөн нутагтаа тавтай сайхан амар, аялаж зугаална уу.
avaachaad hiichiheeech dee naad aalzaa.
Хамгийн зөв ганц Ерөнхийлөгч байлаа, дахин сонгоё!