Үндэсний статистикийн хороо эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал үргэлжилж байна.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Ц.Мядагмаагийн “Сэтгэлийн өнгө-2” бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Монголын уран зургийн галерейд гарна.
-“Бэхээр орон зай бүтээхүй” БНХАУ-ын I дэсийн 7 шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 27-нийг хүртэл гарна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Эрдэнэт хотын 50 жил, "Хангайн бүсийн их хурд-2026" наадам эхэлнэ.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Энэтхэгийн төрийн далбааны өдөр тохиож байна.
-АНУ-ын Оклахома сити хотноо Каноэ завины слалом төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл болно.
-Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.