Үйл явдал: “Дэлхийн малчдын чуулган” болно
Өнөөдөр |2026.08.10| болох үйл явдлын тойм.
09:00 цагт: Монголч эрдэмтдэд Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шагнал гардуулна.
10:00 цагт: Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын нээлт Төрийн ордны Их Монгол танхимд болно.
10:00 цагт: СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Ажлын албаны Бодлого, түншлэл хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан нар ажлын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан ч Боловсролын зээлийн сангийн санхүүжилт шийдэгдээгүй оюутнуудын төлөөлөл, эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлж, асуудлыг шийдвэрлэх хүртэл Төрийн ордны гадна суулт хийхээр болсон асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагт: Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулна.
11:40 цагт: Энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд KHARKHORUM 360° visual art & music festival болно. Үүнтэй холбоотой хэвлэлийн хурал Богд хааны ордон музейд болно.
-“Дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотноо болно.
Үзэсгэлэн:
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сөн” тусгай үзэсгэлэн гарч байна.
-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.