Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын явц 50%-ийн босгыг давж, 2027 онд бүрэн дуусна
Хятад, Монголын хооронд байгуулагдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Ганцмод–Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт 50 хувийн босгыг давж, өнгөрсөн баасан гарагт гүүрийн нийт 321 тулгуурыг бүтээн байгуулж дуусгажээ.
Энэхүү төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг 2027 онд барьж дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм.
CCTV News-ийн мэдээлснээр, өнгөрсөн баасан гарагийн байдлаар нийт шугамд шаардлагатай 760 ширхэг угсармал Т хэлбэрийн дам нурууны 701-ийг урьдчилан үйлдвэрлэж, 390-ийг нь хэдийн угсраад байна.
Үлдсэн дам нурууг 2026 оны аравдугаар сар гэхэд бүрэн байрлуулж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр төслийг 2027 онд бүрэн дуусгах юм. Төмөр зам нь Хятадын хойд нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Ганцмод боомтоос эхэлж, Монголын Гашуунсухайт боомтоор дамжин хил нэвтрээд Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт өртөөтэй холбогдоно.
Уг шугамын бүтээн байгуулалт 2025 оны тавдугаар сард албан ёсоор эхэлж байсан билээ. Статистик мэдээллээр, энэ нь 1956 онд ашиглалтад орсон Эрээн–Замын -Үүдийн төмөр замын дараах Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын холболт бөгөөд хоёр улсын хооронд дахин ийм төмөр замын холболт байгуулагдаж байгаа нь бараг 70 жилийн дараах үйл явдал болж буй.
Ганцмод–Гашуунсухайтын төмөр замын нийт урт 9.91 километр бөгөөд үүний 6.08 километрийг хил дамнасан гүүрэн байгууламж эзэлж байна. Нийт шугамд 321 гүүрийн тулгуур барьж, 760 ширхэг угсармал Т хэлбэрийн дам нуруу суурилуулих юм.
2025 оны 5 дугаар сарын 14-нд Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхлэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Хятадын Чайна Энержи компанийн хооронд урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах гэрээ мөн байгуулсан.
Дан ганц нүүрс нийлүүлэх тухай гэрээ бус Монгол–Хятадын Засгийн газар хоорондын тохиролцооны хүрээнд
- Хил дамнасан төмөр зам хамтран барих
- Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ
- Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх
гэсэн гурвыг цогцоор хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Энд нийтдээ 30 орчим тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ хийгдэж, хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсны дараа нүүрсний экспортын хүчин чадал илүү нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал буурснаар экспортын орлого өсөх зэрэг эерэг хүлээлтүүд урд бий.
Т.БАТСҮРЭН
Холбоотой агуулгыг хүргэж байна












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төмөр зам 50 хувь давсан нь сайн мэдээ байна, гэхдээ 2027 онд үнэхээр ашиглалтад орж, экспортын үр өгөөж нь бодитоор нэмэгдэхийг л хармаар байна
30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал гэдэг бага тоо биш ээ, зөв төлөвлөж чадвал Монголын экспортын тээвэрт том өөрчлөлт авчирна
Бүтээн байгуулалт хурдан явж байгаа нь сайшаалтай. Одоо хамгийн гол нь хугацаандаа чанартай дуусгаж, ашиглалтад оруулах хэрэгтэй
Gantsmod Gashuunsukhaitiin tumur zam duuschihval nuursnii teever deer ih hemjeenii hundrel arilah baih daa, ene bol bodit heregtsee
Хоёр улсын худалдаа, тээврийн харилцаанд стратегийн ач холбогдолтой төсөл байна. Нүүрснээс гадна цаашдын эдийн засгийн хамтын ажиллагаанд ч хэрэгтэй
30 тэрбум долларын хэмжээний хамтын ажиллагаа яригдаж байгаа бол Монголын тал гэрээнийхээ үр өгөөжийг сайн хамгаалж, хяналтаа чанга тавих ёстой
50 хувь давсан гэдэг урамтай мэдээ байна. Олон жил ярьсан хил дамнасан төмөр замын ажил бодитоор урагшилж байгаа нь чухал
Hiliin tumur zam holbolt bol exportiin zardal buuruulahad ih heregtei. Gol ni Mongoliin tald oroh ashig ni todorhoi baih yostoi
Нүүрсээ зөвхөн их хэмжээгээр гаргах биш тээврийн зардал, хил дээрх хугацаа, борлуулалтын нөхцөлөө зэрэг сайжруулах нь эдийн засагт илүү өгөөжтэй
2027 он гэхэд дуусна гэдэг зорилтоо яг баримталж чадвал сайн байна. Том төслүүд хугацаа хэтрэхээр зардал нь дагаад өсдөг шүү
Gurvan chigleliig tsogt ni heregjuulj baigaa ni zuv yum shig baina, zuvhun tumur zamaar hyazgaarlagdahgui urt hugatsaand ashigtai baih heregtei
Монгол Улс уул уурхайгаас олдог орлогоо нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцээ заавал сайжруулах хэрэгтэй. Энэ төмөр зам тэр талдаа хэрэгтэй төсөл
Tumur zam ni ashiglaltand orvol nuurs teeverlelt iluu togtvortoi boloh baih. Hil deer achaa teeveriin saad bagasval exportod ih demtei
Хоёр дахь хил дамнасан төмөр зам болж байгаа нь өөрөө түүхэн ач холбогдолтой юм байна. Гэхдээ түүхэн төсөл гэхээсээ илүү бодит үр дүн хэрэгтэй
Нүүрсний экспорт нэмэгдэнэ гээд байгаль орчин, орон нутгийн асуудлаа орхигдуулж болохгүй. Том бүтээн байгуулалт бүрэн хяналттай явах ёстой
Төмөр замаас олох үр өгөөжийг зөвхөн нүүрсний экспортын хэмжээгээр биш Монголд үлдэх орлого, ажлын байр, дэд бүтцийн хөгжлөөр нь хэмжих хэрэгтэй