Top StoriesЭдийн засгийн уул уурхай

Ганцмод-Гашуунсухайтын төмөр зам Монголыг дэлхийн эрчим хүчний газрын зургийн нэг хэсэг болгож байна

Монголын говьд сүндэрлэн боссон хоёр улсын хил дамнасан төмөр замыг холбох гүүрэн байгууламжийг дэлхийн хамгийн хатуу ширүүн, говь цөлүүдийн нэгэнд бүтээн байгуулж байна.

Энэхүү мега төсөл бүхий их говийг дамнасан бүтээн байгуулалт нь 1118 милл буюу 32.6 км урттай бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Уг гүүрэн байгууламж нь Монголын ачаа тээврийн гол боомтуудын нэг Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр зам билээ. Төмөр зам дан ганц бүтээн байгуулалт бус Хятадын төмөр замын сүлжээг Монголын өмнөд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбосноор жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн.

Цөлийн дундах бүтээн байгуулалт

Ингэхдээ нүүрс, зэс болон бусад хүнд даацын түүхий эдүүд уг боомтоор саадгүй тээвэрлэгдэх боломжтой гэсэн үг. Учир нь тээврийн хүндрэл, саатал гэдэг өртөгтэй холбоотой асуудал байдаг.

Говьд ямар нэгэн бүтээн байгуулалт хийнэ гэдэг амаргүй. Британникагийн тодорхойлсноор говь нь хуурай, эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд нэгдүгээр сарын дундаж хэм -40 бол долоодугаар сарын халуун +45 хэм хүрдэг. Энэ бол ган, бетон, ажилчид болоод техник тоног төхөөрөмж бүгд сорилттой тулгарна гэсэн үг. Чайна Энержи компанийн мэдээлснээр уг төмөр замын төсөл хүчтэй салхи, ойр ойрхон тохиолддог элсэн шуургатай нүүр тулж буй бөгөөд өндөрт өргөх угсралтын ажлыг хүндрүүлсээр байгаа гэжээ.

6-р сарын 13-нд барилгын багууд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын Хятадын талын хэсэгт нийт 94 ширхэг Т хэлбэрийн дам нурууны угсралтыг бүрэн дуусгасан байна. Гүүрэнд ашиглах дам нуруунууд ойролцоогоор 79 фут болон 105 фут өндөртэй, хамгийн хүнд нь 165 тонн жинтэй аж. Хэдий барилгын жижиг техникийн мэдээлэл мэт сонсогдож байгаа ч үнэндээ хамгийн чухал хэсэг юм. Хүнд жинтэй дам нурууг төвөгтэй бүтэцтэй гүүрийн тулгуур дээр байрлуулахын тулд өндөр нарийвчлалтай хэмжилт хийж, бүтцийн тохируулга болон аюулгүй байдлын хяналт дээд зэргээр шаардагдсан байна. Цаг агаар тааламжгүй, хүнд жинтэй тулд өчүүхэн алдаа гарахад л маш том сөрөг үр дагавартай.

Яагаад Ганцмод-Гашуунсухайтын хил чухал вэ

Уг төмөр зам нь 1956 онд ашиглалтад орсон Хятад-Монголын анхны төмөр замын холболт болох Эрээн-Замын-Үүдийн төмөр замаас бараг 70 жилийн дараа баригдаж буй. Энэхүү төмөр замаар Өвөрмонгол дахь Ганцмод боомтоос Монголын Гашуунсухайт боомтоор дамжин Өмнөговь аймаг руу нэвтэрнэ. Зорчигдын тав тухын тухай ойлголт бус зорилго нь ачаа тээвэр юм. Хоёр орны зүгээс энэхүү төмөр замын хил холболтыг цаашид ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ болон хил дамнасан ложистикийг сайжруулах зорилготой хэмээн үзэж байгаа билээ.

2030 он гэхэд Рио Тинто групп дэлхийн дөрөв дэхь том зэсийн уурхайн нэгээр Оюу Толгой болно хэмээн зорьж буй. Үйлдвэрлэлийн оргил үедээ 2028-2036 онд жилд ойролцоогоор 551 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй. Мөн нүүрс бол Монголын хувьд чухал. Тавантолгой компанийн мэдээлснээр уг ордын нөөц ойролцоогоор 6.5 тэрбум тонн бөгөөд коксжих нүүрсний нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг.

Эдгээр том тоонууд нь яагаад ийм богино гүүрэнд өндөр ач холбогдол өгч байгааг илүү ойлгомжтой болгож буй юм.

Дэлхийн уур амьсгалын шийдлүүдийг хангах зарим ашигт малтмал нь өөрөө аль хэдийн зах зээлийн дарамтад өртөөд байна. Зэс нь цахилгаан эрчим хүч, салхин турбин, цахилгаан автомашины зайошгүй хэрэгцээ. Газрын ховор элементүүд ч мөн чухал. Учир нь тэдгээрийг цахилгаан автомашин болон салхин турбинд ашиглагддаг соронз үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлснээр соронз үйлдвэрлэхэд ашиглагддаг газрын ховор элементийн эрэлт 2015 оноос хойш тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2030 он гэхэд гурав дахин өсөх боломжтой. Ийм учраас ашигт малтмалын бүсүүдийн ойролцоох төмөр замын холболтууд нь зөвхөн орон нутгийн дэд бүтэц төдий биш юм.

Монгол дэлхийн эрчим хүчний газрын зургийн нэг хэсэг болж байна.

Харахад жирийн нэг бүтээн байгуулалт мэт харагдавч Хятад улс төмөр замын нарийн царигийн стандарттай бол Монгол Улс Оростой ижил өргөн царигтай. 2022 онд хийсэн Хятад-Монгол-Оросын коридорын судалгаанд дурдсанаар, хилийн хотуудад төмөр замын цариг солих болон холболтын ажиллагаа нь цаг хугацаа, хөрөнгө шаарддаг гэсэн байв. Чайна Энержи компанийн мэдээлснээр, шинэ төсөл нь стандарт болон өргөн царигийг хослуулсан нэг замт төмөр замын шийдлийг ашиглаж, уг шилжилтийн үйл явцыг хөнгөвчлөх зорилготой аж.

Харахад жирийн нэг бүтээн байгуулалт мэт харагдавч Хятад улс төмөр замын нарийн царигийн стандарттай бол Монгол Улс Оростой ижил өргөн царигтай. 2022 онд хийсэн Хятад-Монгол-Оросын коридорын судалгаанд дурдсанаар, хилийн хотуудад төмөр замын цариг солих болон холболтын ажиллагаа нь цаг хугацаа, хөрөнгө шаарддаг гэсэн байв. Чайна Энержи компанийн мэдээлснээр, шинэ төсөл нь стандарт болон өргөн царигийг хослуулсан нэг замт төмөр замын шийдлийг ашиглаж, уг шилжилтийн үйл явцыг хөнгөвчлөх зорилготой аж.

Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр Хятадын талын хэсэг үндсэн T хэлбэрийн дам нурууны угсралтаа дуусгасан бөгөөд одоо гүүрийн тавцан болон холбогдох бусад ажлууд үргэлжилнэ.

Өргөн хүрээтэй, хил дамнасан төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь олон арван жилийн турш ашиглаж ирсэн Эрээн–Замын-Үүдийн маршрутын дараах Хятад, Монголын хоёр дахь том төмөр замын холболт болох юм.

Заримдаа жижиг мэт санагдах түүх бидэнд илүү ихийг өгүүлэх нь бий.

Эх сурвалж: Еcoticias.com

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Говьд ийм том бүтээн байгуулалт хийж байгаа нь бахархмаар

Зочин
Зочин

Jinhene strategiin tosol gej ene l baih

Зочин
Зочин

Олон жил яригдсан төсөл ажил хэрэг болж байгаад баяртай байна

Зочин
Зочин

Goviin hatuu nohtsold iim ajil hiine gedeg amargui

Зочин
Зочин

Ajilchid ni ayulgui baidlaa sain hangaj ajillah heregtei

Зочин
Зочин

Монголын говь дэлхийд байхгүй үзэсгэлэнтэй нутаг шүү хатуу ширүүн гэдэгт орохгүй хасах нэмэх 40 градус юу ч биш Харин ТЗ барьж улс орон хөгждөг энэ ТЗ бол Монголчууд өөрсдөөнийхөө зовлонгоор барьж байгаа бидний араншин шингэсэн бүтээн байгуулалт болж байгаа юм

Зочин
Зочин

Ийм дэд бүтэц л эдийн засгийг хөдөлгөнө

Зочин
Зочин

Ene zam ashiglaltad orvol teever mash hurdan boloh bh

Зочин
Зочин

Нүүрс зэсээ илүү үр ашигтай гаргах боломж нэмэгдэнэ

Зочин
Зочин

Teeveriin zardal buurna gevel ashigtai l yum bn

Зочин
Зочин

Gantsmod Gashuunsuhait holbogdoh ni tom devshil shuu

Зочин
Зочин

Төмөр замын холболт бол хөгжил дагуулдаг

Зочин
Зочин

Монголд валют оруулах суваг улам нэмэгдэх байх

Зочин
Зочин

Ийм төслүүдийг улс төрөөс ангид явуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Zesiin export usuh ni ulsad heregtei medee bn

Зочин
Зочин

Оюукын засаг эхлүүлсэн ажил. Сайн байна

Зочин
Зочин

Энэ бүтээн байгуулалтыг гайхдаг юм Хятад талдаа шороон далангаар шийдсэн байхад монгол талд заавал нүүрэн байгууламжаар шийдэж байдаг !!!!! За яахав өндөр хэсгийг нь нүүрэн байгууламжаар шийдэж гэхэд намсаад ирэхээр нь шороон далан болгож болно доо !!!!! Манайхан нэг бүтээн байгуулалт хийх нэрээр асар их мөнгө идэж уудаг нь харагдаад байгаам даа !!!!!!!

Зочин
Зочин

Хувийн компаны хөрөнгөөр баригдаад 2020 он гэхэд улсад нэг ч төгрөгний зардалгүй өгөх байсан төмөр зам одоо хүртэл холбогдоогүй гэхээр Монголчууд аргагүй тэнэг хүмүүс байгаам шүү. Хажууд нь хэрэглэгч нь байхад Орос, Австралиас илүү зардалтайгаар нүүрсээ зөөж өрсөлддөг, бусад улсууд Монголчуудын тэнэгийг гайхдаг нь аргагүй юм.

Зочин
Зочин

Гол дээр бараг гүүр тавьдаггүй байж энэ урт өндөр гүүрэн зам тавьж агуу их мөнгө угааж бгаам биздээ ? Шунал !

Зочин
Зочин

Хөгжлийн түлхүүр болно доо

Зочин
Зочин

Монголын сүүлийн 30 жилийн түүх ийм.Ардчилсан нам гарч ирэхэд бид хөөрч дагаж сонгож өгч байлаа.Гэтэл одоо хар. Монгол дотооддоо олон үйлдвэртэй байсан.Бүгдийг нь ардчилсан намын Зандаахүүгийн Энхболд гэгч хятдуудад өгчихсөн.Угаас эх нь хятад царайтай сэжигтэй нөхөр байдаг юм.Хятдын тагнуул байж таарна. Тэгээд оронд нь хятдын хортой чанаргүй бараа л оруулж ирж монголчууд олноороо хордож үхсэн.Тэдний бичиг баримтанд дээр хятдууд орж ирээд монголчуудыг алж хядаад байна.Урд нь ингэж олноороо үхдэггүй байсан. Бид нар хавь ойрын хамаг амьтны хов живийг ярьдаг байсан мэдэлгүй яахав.Хятадууд орж ирээл ярьдаг юм нь тэр үхчихсан гэнээ.Бид нарт хувьчлалаар юу ч өгөөгүй хэдхэн хүн монголын хамаг барилга үйлдвэр дэлгүүр гуанзыг хууль бусаар хувьчилж авсан.Уг нь бол бүх хүнд хувааж өгөх ёстой.Ардчилсан улс шүү юм бол адил тэнцүү хуваах ёстой.1 дэлгүүрийг ядаж 10 айлын дунд хувааж хоршоолол болгох ёстой байсан.Бүр интернетийн газарт жирийн хүмүүсийг оруулдаггүй байсан.Би л лав орж чадаагүйдэг чам шиг юмыг оруулдаггүй газар гэнээ.Гадаадад бол мөнгөө л төлбөл оруулна.Одоо бол гар утсан дээрээ ч үзэж л байна эрх чөлөөтэй.Интернет ашиглах эрхийг ардчилсан нам өгөөгүй.Заваан баар гэгчийг хаа сайгүй нээж монголчуудыг архинд живүүлж тэр нь эрх чөлөө өгч байгаан гэнээ.Түвд гэж хятадад эзлэгдэж сөнөсөн устсан улсын шашныг монголын уламжлалт гэж оруулж ирсэн.Тэр түвд лам нар нь мэдээж хятдын тагнуул.Монголыг бас хятдынх болгох л зорилготой.Бат үүл гэгч гарч ирээл гадаадад л аз жаргал байна монгол хамгийн там байна гээд хуцаад байсан гадаадад харин ч виз өгөхгүй, гэмт хэрэг их, ялгаварлан гадуурхалт их, олноороо гадаадад гараад хүчиндүүлж алуулж хядууллаа хэдхэн азтай нь амьд үлдэж.Солонгост олон монголчууд зодуулж алуулсан цагдаа нар нь тоодог ч гүй.Гадаадад монголчуудад их эрх чөлөө өгдөггүй.Тэгээд ч ардчиллыг анх гаргаж ирсэн нь Горбачев гэдэг ану тагнуул болохоос монголын ардчилсан нам гэгч юмнууд биш.Горбачевын хэлснийг дагаж дууриагаал цаагуураа хятдын тагнуулууд байсан л юм байна.Мангуу тэнэг л биш бол илт харагдаж байна.Монголын хаад хятдаас дандаа хамгаалж хятдуудыг дарж ирсэн түүхтэй болохоос оруулж ирж байгаагүй шүү

Зочин
Зочин

Хятад барааны чанар дэлхийд хамгийн муу. Гэтэл барилга нь бас муу. Бороо орсны дараа олон барилга нурж дотроос нь хог их гарч хогоор барьсан барилга гэдэг нь илт болжээ. Солонгост бас хятад ажилчдын барьсан барилгууд барьж дуусаагүй байхдаа нурчихсан. Хятдад барилгын нас 25хан жил. Солонгосынх 30хан жил гэж тогтоосон. Чанаргүй хортой бараагаар бусдыг хорлох дуртай муухай үндэстэн

Зочин
Зочин

Хятдын тагнуулууд бараг улс болгонд байдаг. 1 хэсэг нь интернетэд бичлэг оруулах, коммент хариу бичих зэрэг ажил хийдэг. 1 хүн маш олон ID тэй маш олон гар утас урдаа тавьж байгаад ажилладаг. Голдуу хятдуудаа магтах өмөөрөх сурталчлах, тухайн улсын аль олигтой хүмүүсийг муулах шүүмжлэх мэтээр ажилладаг. Худал мэдээлэл тараах зэргээр аль болох улс төр, нийгэм, урлагийн салбарт их орж үймээн үүсгэдэг. Европынхон ухаантай юм болохоор хачин юм бичээд байгаа хүмүүсийг шалгасан чинь IP нь ихэнхдээ хятдад байдаг. Монголд бол хятад нэвтрүүлэгч нар олон болсон байна. Монгол хэл мэддэг ч хятад царайтай хятдын тагнуулууд олон байна. Монголрадио гэдэг нь цул хятад эрчүүдтэй. 1 ч монгол царайтай эр байхгүй, хятдаа магтаж сурталчилж бусад орныг доромжилсон л юм ярьдаг, эмс нь хятдуудтай явдаг янхнууд

Зочин
Зочин

Хятдад хүнсний аюулгүй байдал маш аюултай болсон . пластик мэтийн химийн бодисоор хиймэл хоол хийж олон хүн хордож байгаа. Эв эрүүл хүмүүс үхдэг болсон. Мах ногоо гурил будаа жимс бүгд маш хортой болсон. Солонгост хятад хүнс битгий ид гэж анхааруулж байгаа ч зах дээрх хүнсний ихэнх нь хятдаас орж ирдэг болохоор ялгах аргагүй. Монголд зарагддаг солонгос хүнс ихэнх нь хятдад хийсэн хуурамч нь тул солонгос дэлгүүр гуанзнаас битгий авч идээрэй

Дэл
Дэл

Тэгш тал дээр иймэрхүү байдлаар мөнгө идэх гэсэн явцуу арга

Бодит байдал
Бодит байдал
Reply to  Дэл

Жэнко новшоос асуу

Сайн ухаад хар
Сайн ухаад хар

Хүүхдийн паркын дүүжин дугуйн зам юмуу хаашаа юм бэ??? Энэ яаж хэмжихээрээ цэлийсэн талд үер их болноо гээд хийчихсэн юмаа гэдэг шиг

Холбоотой мэдээ

Back to top button