Гадаад мэдээДЭЛХИЙ

Путиний талын эрх баригч нам ОХУ-ын сонгуульд ялах төлөвтэй байна

ОХУ-ын парламентын доод танхимын сонгуульд Ерөнхийлөгч Владимир Путиний талын эрх баригч Нэгдсэн Орос нам ялалт байгуулах төлөвтэй байна. Тэгвэл урьдчилсан үр дүнгээр Нэгдсэн Орос нам 57.5 хувийн саналтай тэргүүлж байгаа юм. Шүүмжлэгчид ОХУ-ын сонгуулийн тогтолцоо нь эрх баригчдын эсрэг жинхэнэ эсэргүүцэл байхыг хүлээн зөвшөөрдөггүй гэж үздэг.

Нэгдсэн Оросын араас Коммунист, Шударга Орос, Либерал Ардчилсан зэрэг намууд ихээхэн хувийн зөрүүтэй удаалж байгаа юм. Ямартай ч тэдгээр намууд парламентын доод танхимд суудал авах төлөвтэй байна. Гэхдээ тус намууд улсын томоохон асуудлууд дээр Нэгдсэн Орос намтай ижил санал өгдөг юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев мэдэгдэл хийхдээ Нэгдсэн Орос нам шударгаар өрсөлдөж, энэхүү сонгууль оросууд тус намд итгэл үзүүлж буйг харууллаа гэжээ.

Санал хураалтын сүүлийн өдөр буюу ням гарагт /2026.09.20/ Украины зэвсэгт хүчин Москвад урьд өмнө нь үзэгдээгүй олон тооны дроноор цохилт өгөх гэж оролдсон байна. Дроны цохилтын улмаас Москва бүсэд гурван хүн амь үрэгдэж, ОХУ-ын эзэлсэн Украины Херсон мужид хоёр хүн нас баржээ. Мөн Москва дахь нэгэн газрын тос боловсруулах үйлдвэр цохилтод өртөж, гал гарсан байна.

Москва хотын дарга Сергей Собянин өөрийн Телеграм хуудас дээрээ мэдэгдэл гаргахдаа “Дайны дроны хамгийн том довтолгоог няцаалаа. Урьд өмнө нь үзэгдэж байгаагүй ийм халдлага нь сонгуулийн үймүүлэх зорилготой байсан нь тодорхой. Дайсан амжилтад хүрсэнгүй” гэжээ. ОХУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ үүний хариуд Украины цэргийн объектуудад өгөх цохилтоо эрчимжүүлнэ хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button