Төсөв | Хуулийнхнаас ШЕЗ-ийн дарга П.Золзаяа хамгийн их буюу ₮333 тэрбумыг зарцуулна
2025 оныхоос 10 их наядаар өндөр, 43.6 их наядын төсвийг Засгийн газар оруулж ирж, УИХ-д өргөн бариад байна. 2027 оны төсвийн 1.7 хувь буюу 744.7 тэрбум төгрөгийг хуулийн байгууллагын удирдлагууд захиран зарцуулахаар тусгажээ.
Өндөр төсөв зарцуулахаас нь эрэмбэлэвэл,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа 333.9 тэрбумыг ирэх онд захиран зарцуулна. Үүнээс 295.8 тэрбум нь урсгал зардал, 38 тэрбум нь хөрөнгийн зардалд төсөвлөгджээ.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 50 тэрбумаар өссөн дүн юм.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2027 онд 161 тэрбумыг захиран зарцуулна. Эндээс 143 тэрбум нь урсгал зардал, 18 тэрбум нь хөрөнгийн зардал байна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 20 тэрбумаар өссөн дүн юм.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 онд 67.5 тэрбумыг захиран зарцуулна. Үүнээс 61 тэрбум нь урсгал зардалд, 6.2 тэрбум нь хөрөнгийн зардалд тусгагдсан байна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 18 тэрбумаар өссөн дүн юм.
АТГ-ын дарга З.Дашдаваа ирэх онд 66 тэрбумыг захиран зарцуулна. Үүнээс 64 тэрбум нь урсгал зардалд, 1.6 тэрбум нь хөрөнгийн зардалд тусгагдсан байна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 9 тэрбумаар өссөн дүн юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал ирэх 2027 онд 47 тэрбумыг урсгал зардалдаа захиран зарцуулна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 5 тэрбумаар өссөн дүн юм.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Цогт 32 тэрбумыг захиран зарцуулна. Үүнээс 29.9 тэрбумыг урсгал зардалд, 2.5 тэрбумыг хөрөнгийн зардалд төсөвлөнө.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 4 тэрбумаар өссөн дүн юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид ирэх онд 19 тэрбумыг захиран зарцуулна. Үүнээс 11 тэрбум нь урсгал зардалд, 7.1 тэрбум нь хөрөнгийн зардалд зарцуулахаар төлөвлөгдсөн байна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 9 тэрбумаар өссөн дүн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2027 онд 10.5 тэрбумыг захиран зарцуулна. Эндээс урсгал зардалд 7.4, хөрөнгийн зардалд 3.1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 5 тэрбумаар өссөн дүн юм.
Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр ирэх онд 6.4 тэрбумыг урсгал зардалдаа зарцуулна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 1.4 тэрбумаар өссөн дүн юм.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 1.3 тэрбумыг ирэх онд урсгал зардалд зарцуулна.
Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 200 саяар өссөн дүн юм.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хуулийн томчуудыг дандаа гэмт хэргийн ертөнцийнхнөөс шилэн сонгож томилдог уу ?!
Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нтр нь хараажаар л рецедив гэмт хэрэгтэн цар айтай хачин хар юмнууд байхын, тэгээд тэд нь бас яг л гэмт хэрэгтэн шиг ажил лах юмаа, көөркөс !
Tsarai ymar hamatai ym
Хэлбэр нь агуулгаа илэрхийлдэг гэж дуулаагүй юү ?!
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл албан хаагчдынхаа цалинг өгсхөд болно шдээ юун их төсөв зарцуулдаг юм бэ
Орон тоо хөрөнгийн зардлыг хас улс орон хүнд байна
Эрх мэдэлтэн гэх өлөн хулгайчуудын суганы үснүүд л биш шүү. Улс орны доройтолд энэ новшнууд ч буруутай бус уу.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Заваан ялзарсан салбар, огт байхгүй байсанч амьдрал нөлөөгүй
Тиймшүү..үндсэн хуулийн цэц шүүхийн ерөнхий зөвлөл хүний эрхийн комисс ҮАБЗ гээд огт хэрэггүй байгууллагууд байна..давхардсан бүтэцтэй..
таны амь нас, хүүхдийн чинь эрхийг зөрчихөд зүгээр үү
Төсөв нэмэх нь татвар нэмнэ гэсэн үг
монгол улс 3.0 иргэнтэй, прокурорын байгууллага 600 орчим прокурор, 350 орчим үйлчилгээний ажилтантай, улсын хэмжэээд 1000 хүрэхгүй. тэгэхэд нэг өрөөнд 3, 4 прокурор, хаалга салчихсан, шал нь хөндрийсөн, хулгана жоом бясаа гүйх нь холгүй ажлын өрөөтэй. хэзээ ч гомдоллож байгаагүй, таг дуугүй өглөөний 08 цагаас 22 цаг хүртэл ажилладаг, хагас бүтэн сайнд амрах нь ховор, ачаалал их байдаг ч энэ талаар огт дуугардаггүй, гэмт хэрэгтэй өргөдөл гаргасан өдрөөс шүүхээр таслагдах хүртэл ажиллау байгаа
Хулгайчдын талынхан.
Төсвийг ямар зориулалтаар нь зарцуулах биш дээ. Хулгайчуудын гараар урсаад л өнгөрнө.
Эд нар албаар Монгол улсыг хөгжүүлэх биш дампууруулах бодлого баримталдаг юм бишүү