Нийгмийн

ШУУРХАЙ: Б.Хурц нарын зургаан хүнийг шүүгчийн захирамжаар СУЛЛАЖЭЭ

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр гурван жилийн хорих ял сонсоод байсан Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд болсон. Улмаар уг хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.11.23/ Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хурц нарыг ял эдлэх арга хэмжээг өөрчилж, суллах захирамж гаргажээ. Холбогдох хуулиараа прокурор шүүгдэгч талын хүсэлтэд эсэргүүцэл бичээгүй тохиолдолд шүүгчийн захирамжийг шүүх хурал товлон хуралдуулаагүй нөхцөлд гаргаж болох зохицуулалттай аж. Уг зохицуулалтаар өнөөдөр Б.Хурц нарын зургаан хоригдогч суллагдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгөв.

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би хүн
Би хүн
11 сар 24, 2020 00:38

Тэгж л таарна. Шат шатандаа гинжин урв�##�аар бүгд биe биeнийхээ бөлдөгийг базчихсан.

zochin.
zochin.
11 сар 24, 2020 06:54

Archaagui shaarnuud Mongoliin Shuuh iimel bolood baigaam da ungu mungu avilgad idegdsenii tod jishee.

Ичигч иргэн
Ичигч иргэн
11 сар 24, 2020 08:53

Коронаг зориуд тараасан байх. Яагаад гэвэл нэг сенсаци дэгдээж олныг ухаан �##�дуулаад д�##�дуур иймэрхүү томчуудтай холбоотой хэрэгтнүүдийг сулладаг биз дээ. Цагаан захтнууд, хууль цагдаа нарын хүнд хэргүүдийг их л сүрхий яллах гээд л дараа нь өвчтэй гээд эмнэлэгт хэвтүүлнэ, эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан г. м-р суллаад завхруулдаг даа

зочин
зочин
11 сар 24, 2020 09:17

Хуулийн цоорхойг яаж ашиглахаа мэднээ наад хуулийнхан чинь. Шүүгч, прокурор бүгд хуйв�##�дсан байна шүү.

Иргэн
Иргэн
11 сар 24, 2020 09:40

Шоронд байгаа хүмүүсийг бүгдийг нь сул�##� гэр гэрт гарга үр хүүхэд эхнэр аав ээж нь хүлээж байна

Зочин
Зочин
11 сар 24, 2020 10:18

Ийм л юм болно бүүр мэдээд байсийм аа арчаагүй новшнууд Монголын шүүх ийм л болсон 16,₮ хулгайлсан хүүхдээ суллаарай. Чоно борооноор гэж юутай үнэн үг вэ.

Зочин
Зочин
11 сар 24, 2020 23:44

Болж дээ.

Зочин
Зочин
11 сар 25, 2020 14:54

Бид хэн бэ монголчууд ? Яагаад ийм өрөвдөлтэй гутамшигтай амьдарч , амьсглаж яаж чадаж байна вэ ? Чиний ээж чиний ах эсвэл дүү эмээ өвөө ах дүү биш л бол шоронд хичнээн жил хилс хэрэгт тамлуулж эцэс төгсгөлгүй ДОРОМЖЛУУЛЖ байхад хараад л сууж байдаг .. нэг их гоё юм ярьсан дэлхийн асуудлыг хэлэлцсэн нэг нэгнээсээ дээр гарах гэсэн жоохон багахан сэтгэсэн хүн сүрэг хонь
мэт гэдсийг н амийг н тас�##�ж байхад харсаар л байх шигээ .... энэ гутамшиг биш гэжүү ....???? Би гутаж байна

Холбоотой мэдээ

Back to top button