НИЙГЭМ

“Сэлэнгэ, Орхонд найм, Улаанбаатарт гурав, Дархан-Уулд хоёр тохиолдол нэмэгдлээ”

Өнөөдөр /2020.11.26/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран ээлжит мэдээллээ өгч байна. Энэ үеэр өчигдрийн мэдээллээс хойш 13 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ярилаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 4176 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.

  • Улаанбаатар хотод гурав
  • Сэлэнгэ аймагт дөрөв
  • Орхон аймагт дөрөв
  • Дархан-Уул аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байна” гэлээ.

Халдварын тохиолдлыг Улаанбаатар хотын дүүргүүдийн хэмжээнд ангилбал:

  • Баянгол - 16
  • Сонгинохайрхан - 10
  • Баянзүрх - 17
  • Сүхбаатар - 11
  • Хан-Уул - 7
  • Багануур - 1
  • Чингэлтэй – 1 байна.

Харин аймгуудын хэмжээнд ангилбал:

  • Сэлэнгэ - 148
  • Дархан-Уул - 22
  • Орхон - 21
  • Дорноговь - 18
  • Говьсүмбэр – 3 байна.

Үүгээр Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдолд 712 болжээ. Үүнээс 345 нь эдгэж, эмнэлгээс гарсан байна. Эмчлүүлж буй хүмүүсээс гурав нь хүнд, 55 нь хүндэвтэр биеийн байдалтай буй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button