НИЙГЭМ
Гаалийн ажилтны ойрын 58, хоёрдогч 100 гаруй хавьтлаас халдвар илрээгүй гэв

Өчигдөр /2020.12.11/ Амгалан цэгт байцаагч болох гаалийн албаны нэг ажилтан, түүний хүүгээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Үүнийг халдварын шинэ голомт байж магадгүй гэдэг үүднээс иргэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.
Тэгвэл өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр тухайн гаалийн ажилтны ойрын 58, хоёрдогч 100 гаруй хавьтлыг тусгаарлаж, шинжлэхэд халдвар илрээгүй талаар ярилаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа “Энэ халдварын хавьтлын хил хязгаар нь 200 гаруй хүн бий. Өнөөдөр Нийслэлийн Гаалийн газрын 150 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна” гэв.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чулуу хөөлгөөд байна уу, Олон лаб д оношилслн биз дэн