НИЙГЭМ

Цаг уурын онцгой нөхцөл үүссэн тул Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хаажээ

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Даланзадгад, Цогт-овоо, Манлай сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна гэж мэдээлжээ.

Цаг уурын онцгой нөхцөл үүсэж болзошгүй болсон тул Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Тухайлбал арванхоёрдугаар сарын 12-ны 14.00 цагаас арванхоёрдугаар сарын 13-ны 09.00 цаг хүртэл тус аймгийн төв болон сумдаас гарах хөдөлгөөнийг түр хаажээ.

Онцгой байдлын ерөнхий газраас цасан шуурга шуурах тул малчдыг малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зөвлөмж, анхааруулгыг өгсөн билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button