БЗД-ийн 4, 10-р хорооны гурван байрны тусгай хамгаалалтыг буулгажээ

БЗД-ийн 4 дүгээр хорооны 3-р байр, 43-р байр болон 10 дугаар хорооны 75/5-р байрны тусгай хамгаалалтыг буулгаж, гэрийн ажиглалтын дэглэмд шилжүүллээ.
Тус дүүргийн 4 дүгээр хорооны 3-р байр бол БЗД-т илэрсэн анхны том голомтуудын нэг бөгөөд 14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, энэ хугацаандаа ХӨСҮТ-өөс гурван удаагийн PCR давтан шинжилгээ авахад дахин халдвар илрээгүй юм. Иймээс цагдаагийн хамгаалалтыг буулгаж, иргэдийг дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийг ажиглалтад шилжүүлж байна.
Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу зохих ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, оршин суугчдад Онцгой Комиссын мэдэгдлийг хүргүүлжээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд болон дүүрэг, өрхийн эмнэлгээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрийн тусгаарлалтын журмыг дагаж мөрдөн коронавирусээс хамтдаа сэргийлэхийг БЗД-ийн Онцгой комиссоос уриалж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.