УЛС ТӨР
АН энэ сарын 18-19-нд цахимаар хуралдахаар болжээ
АН их хурлаа энэ сарын 18,19-нд цахимаар хийхээр болсон талаар Тус намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан хэлэв.
Мөн энэ сарын 17-нд ҮБХ-ны хуралдаан мөн цахимаар хуралдана. Энэ хурлаар Их хурлын дарга тэргүүлэгч, редакц тооллогын комиссыг батлах юм.
Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ шинэчилж Дээд шүүхэд хүргүүлнэ. Улмаар шинэчилсэн дүрмийн дагуу намын даргаа сонгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.