
Баянзүрх дүүрэгт шинэ голомт үүссэний улмаас халдварын тохиолдол өдөрт хэдэн арваараа бүртгэгдсээр байгаа билээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн эмнэлгээс шинээр 31 тохиолдол бүртгэгдэн, зөвхөн шинэ голомтоос илэрсэн халдварын тоо 62 болоод буй.
Эдгээр 62 тохиолдлын найм нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, гэртээ хариад байсан гэнэ. Тэгэхээр халдвар авснаа мэдэлгүй олны дунд явсан гэсэн үг.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны газрын дарга А.Амбасэлмаа “Эдгээр найман хүн олон хөлийн газраар явсан өгүүлэмж одоогоор алга. Ойрын хавьтлуудыг нь тогтоохоор ажиллаж байна. Энэ сарын 8-16-нд Баянзүрх дүүргийн эмнэлгээс 300 гаруй хүн гарсан. Тиймээс энэ хугацаанд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан иргэдийг шинжилгээ өгөхийг уриалъя” гэв.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.