
82 настай Шервуд Пап түүний эхнэр Дорис Пап хоёр 61 жилийн турш хамт амьдарсан. Тэд энэ сарын эхээр коронавирусийн халдвар авч биеийн байдал нь муудсанаас болж Хойд Каролина мужийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Харамсалтайгаар хосууд 14-ны өдөр нэг өрөөнд гараа хөтлөлцөн нас барсан байна.

Тэдний хүү Брайан аав ээж нь хэрхэн халдвар авсныг бодоод ололгүй гайхсан байдалтай “Эцэг эх маань амны хаалттай л гадуур гардаг байсан, заримдаа бээлий ч өмсдөг” хэмээжээ.
Эмнэлэгт хүргэгдээд Брайаны ээжийн бие их муудсан тул эмч нар түүнийг амьсгалын аппаратад холбосон байна. Харин аавд нь нэмэлт хүчилтөрөгч өгч байжээ. Эхэндээ тэд тусдаа өрөөнд хэвтэж байсан аж. Шервуд “Би ээжтэй чинь хамт баймаар байна” хэмээн эмнэлгийн ажилчдаас гуйсны дараа тэд нэг өрөөнд хамт байх болсон юм.
Тэд бие биенийхээ хажууд дөрвөн цаг хэвтсэний дараа нас барсан байна.
Эх сурвалж: Fox10phoenix
Б.БУЯНДОРЖ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.