Нийгмийн

Туркойз Хилл Ресурс компани: Оюутолгойн ил уурхайгаас олборлох алтыг бартердаж, гүний уурхайг санхүүжүүлнэ

Туркойз Хилл Ресурс компани Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн хувилбар, төлөвлөгөөний талаар шинэчилсэн мэдээлэл өгчээ.

Тэд албан ёсны мэдэгдэлдээ “Зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр Оюутолгойн гүний уурхайн төслийн нэмэлт зардлыг алт худалдах урт хугацааны гэрээ байгуулах буюу стрийминг хэлцэл байгуулах, алтны урьдчилан худалдаа хийх, дунд хугацаатай үнэт цаас гаргах хувилбаруудыг хамгийн боломжтой” гэж дурджээ.

Дэлгэрүүлбэл, ил уурхайгаас ирээдүйд олборлох зэсийн баяжмал дахь алтны хувь хэмжээг бартердах нөхцөлөөр гүний уурхайг санхүүжүүлэхийг зорьж байгаа юм байна. Уг хувилбаруудыг хэрэгжүүлснээр тус компанийн бүрдүүлэх шаардлагатай 3 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэмжээ буурах боломжтой гэж үзэж байгаа аж.

Хэрэв уг санхүүжилтийн хувилбаруудыг хэрэгжүүлвэл

Оюутолгой ХХК Рио Тинтогоос бүрэн дэмжлэг авах шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа явуулах, Оюутолгойн ХХК-ийн хувь эзэмшигчдийн хувьцаанд ногдох өнөөгийн цэвэр үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн байна. Ингээд тус компани Оюутолгой ХХК-ийн хувь эзэмшигчид болох Рио Тинто болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д зах зээлийн судалгааны үр дүн, санхүүжилтийн хувилбарууд, стратегийн талаарх компанийн урьдчилсан дүгнэлтүүд зэргийг багтаасан нарийвчилсан төлөвлөгөөг хүргүүлэхээр болжээ.

turquoisehill.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tumur
Tumur

Новш фрийдланд зөвхөн алтыг нь сорчилж олборлох сууриа тавьж байна,бартер зээл нэхэгдээд байна ,үүнийгээ төлөхийн тулд алтаа голчилж олборлох шаардлагатай гээд л эхэлнэ өмхий зальт луйварчин,хийсэн хэлсэн болгон нь мэх хийх барьцааг улам лавшруулж баталгаатай болгох юм даа,гэнэт зүрх нь зогсчихдоггүй юм байхдаа өмхий хог

Зочин
Зочин

Барьцаалах

ЗОЧИН
ЗОЧИН

ОТ гэрээ бол гадныхан ө.х цагаан арьстнууд: танай өмчилсөн газрын гүнд их алт байна.Хувааж ашиглая гэж гэрээ хийгээд , өрөнд оруулчаад овоолсон шороо үлдээгээд явахыг хэлж байгаан.

Зочин
Зочин

Уул нь хөрөнгө оруулна гэсэн биз дээ юун бартер вэ

Холбоотой мэдээ

Back to top button