НИЙГЭМ
Хан-Уул дүүрэгт шугамын автобус шатжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19-ын автобусны буудалд автобус шатжээ. Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дугээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очиж, “Жи Бус” ХХК-ийн Зайсан-Ган хийц чиглэлийн иргэн Э-ын жолоодож явсан “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
О.ЭНЭРЭЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудаа хэрэглээнээс гаргамаар юм. Хүний амь эрсдээгүй нь зол болж ээ.