СПОРТ

ШАТРЫН ОЛИМПИАД: Эмэгтэйчүүд хүчирхэг АНУ-ыг буулгаж, II-IV байрт дэвшлээ

Энэтхэг улсад болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын гурав дахь өдрийн гол шуугианыг манай эмэгтэйчүүдийн баг тарьж хүчирхэг АНУ-ыг 3:1-ээр буулгаж авлаа.

Эхний өргүүдэд Оман, Парагвайг тус бүр 4:0-оор хожсон ЭИМ А.Энхтуул /2267/ ЭИМ Гулрухбегим Тохимжонова /2329/-тай, ОУМ Б.Баярмаа /2171/ ИМ Ирина Круш /2430/-тай хайнцаж, ЭИМ Т.Мөнхзул /2277/ ИМ Карисса Ип /2416/-ийг, Т.Мөнгөнзул /1163/ ЭИМ Татев Абрахамян /2271/-ыг хожжээ.

Эмэгтэйчүүдийн баг ийнхүү хүчирхэг АНУ-ыг буулгаж авснаар гурван өргийн дараа 6 оноотой /Ширээний оноо 11.0/ Украин, Шведийн хамт 2-4 байрт явж байна. Ижил 6 оноотой ч ширээнээс 11.5 оноо цуглуулсан Болгар олимпиадыг тэргүүлж байна. Манай баг өнөөдөр дөрөвдүгээр өрөгт Казахстантай тоглоно.

Эрэгтэй баг маань эхний хоёр өрөгт Сен Томе ба Принципийг 4:0, Тринидад ба Тобагог 3,5: 0,5 -аар тус тус хожиж, гуравдугаар өрөгтөө Унгарын багтай 2:2-оор хайнцав. Өөөдөр Норвегийн хүчирхэг багтай тоглох бөгөөд гурван өргийн дараа 188 багаас таван оноотой /Ширээний оноо 9.5/ 25 дугаар байрт бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button