E-Sport-ын супер од "Iy4knu" Монголын багт нэгджээ

Зүүн Өмнөд Азийн E-Sport-ын хамгийн том лиг болох Филиппиний MPL-PH (MOBILE LEGENDS: BANG BANG PROFESSIONAL LEAGUE)-ийн супер од Жошвелл Кристиан "Iy4knu" Манаог Монголын “Positive Gaming” багт нэгджээ. Багийн албан ёсны фэйсбүүк хуудаст энэ талаар мэдээлсэн байна.
Жошвелл Кристиан "Iy4knu" Манаог Монголын багт орохоосоо өмнө “Onic PH”, “RSG PH” багуудад тоглож байсан юм.
“Positive Gaming” багийн тухайд, өнгөрсөн жил 1500 гаруй тоглолтынхоо, 92 хувьд нь ялалт байгуулсан үзүүлэлтээр Е-спортын дэлхийн шилдэг 10 багийн нэгээр нэрлэгдэж байсан шилдэг баг юм. Өнгөрсөн жил Европын цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцсон тэд 2022 онд Ази тивийн томоохон тэмцээн бүрд оролцохоор бэлтгэл ажлаа эхлүүлсэн талаар мэдэгдэж байсан бөгөөд бэлтгэл ажлынхаа хүрээнд ийнхүү Филиппиний лигийн шилдэг тоглогчийг элсүүлжээ.
Түүнээс гадна удахгүй өөр бас нэг том мэдээ дуулгана гэдгээ багийн залуус фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.