ДЭЛХИЙ

В.Путин: Холбоотон улсуудаа орчин үеийн зэвсэглэлээр хангахад бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбоотон улсууддаа орчин үеийн зэр зэвсэг худалдах, технологийн тал дээр хамтарч ажиллахад бэлэн гэж мэдэгдлээ. Москва орчимд болсон үзэсгэлэнд оролцох үедээ дээрх мэдэгдлийг хийсэн тэрбээр зэвсэглэлээ өрсөлдөгчдөөсөө хэдэн жилээр түрүүлсэн хэмээн итгэлтэйгээр тодорхойлжээ.

ОХУ сүүлийн жилүүдэд Ази, Африк, Өмнөд Америкийн орнуудтай харилцаагаа өргөжүүлж, холбоотныхоо хүрээг тэлэхээр чармайж буй. Нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед холбоотон улсуудынхаа батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого барина гэдгээ тэрээр дээрх мэдэгдлээрээ нотлов.

ОХУ Украинд таван сарын турш дайтаад үр дүн тааруу байгаа. Тэгвэл одоо В.Путины яриад байгаа зэвсэглэл нь Украинтай ямар ч холбоогүй гэнэ. “Бид холбоотон улсуудадаа хамгийн сүүлийн үеийн буу, танк, хуягт техник, нисэгчгүй аппаратыг нийлүүлэхэд бэлэн байна. Эдгээр зэвсгүүд өмнө нь байлдааны ажиллагаанд ашиглагдаж байгаагүй” гэж В.Путин онцолжээ.      

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төмрийн хог гэдгээ харуулсан дээ

Зочин
Зочин

ХАХА ОРОСЫН ОРЧИН ҮЕИЙН ЗЭВСЭГ ГЭЖ ЯМАР НОХОЙН ЖОГОРХОЙ БАЙХАВ ДЭЭ

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА

оросын хогоор яах вэдээ

zochiN
zochiN

Оросууд жинхэнэ зэвсгээ гаргасан гэж хэн чамд хэосан юм бэ, агуулахын хогоо цэвэрлэж дуусах гэж л байна,айл хүртэл хогоо эхлээд гаргаж хаядаг биздээ

Зочин
Зочин

Зэвсэгтэй ч юм шиг писда чин

Холбоотой мэдээ

Back to top button