Олимп: ОХУ-аас тамирчдаа Монголын нэр дээр оролцуулах санал тавьжээ

Засгийн газрын шинэ танхимд Спорт, олимпизм хариуцсан сайдаар орсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай цахимаар уулзаж, ОХУ-ын тамирчдыг “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс оролцуулах боломжийн талаар ярилцсан гэх мэдээлэл хэвлэлд гарсан билээ.
Эл цахим уулзалт болсон нь үнэн ч дээрх агуулга яригдсан эсэх нь эцэслэн батлагдахгүй байна. Гэхдээ БТСУХ-ны түвшинд яригдсан нь бол үнэн юм.
Eguur.mn энэ сэдвийг хөндөж байна.
ОХУ ЭХЭЛЖ САНАЛ ГАРГАСНЫГ И.АЗИЗОВ УЛАМЖИЛЖЭЭ
Тамирчдаа Монголын нэрийн өмнөөс оролцуулах саналыг ОХУ-ын тал эхэлж тавьжээ. Эхлээд мужийн түвшинд, ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхантай уулзаж, зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон тив, дэлхийн тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт тавьсан.
Манайх нааштай хүлээж авсан учраас Элчин сайд И.Азизов хоёр сарын өмнө /VI.27/ БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхантай уулзаж, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлсэн байдаг. Уулзалтаар ОХУ-ын хоккей, уран гулгалтын шигшээ багийг Монголд авчрах асуудал яригдаж, шилдэг уран гулгагчдын тоглолтыг ирэх өвөл авчрах тохироо хийсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. ОХУ-ын талаас асуудалд ач холбогдол өгч эхэлснийг энэ уулзалт нотолсон.

Энэ уулзалтаар ОХУ манай талд саналаа дахин тавьжээ. ОХУ-ын тал тамирчдын бэлтгэлжилтийн зардлыг бүрэн хариуцах, манай амжилт гаргадаг уламжлалт спортын төрлүүдэд монгол тамирчдын бэлтгэл сургуулилтад туслан түвшинг нь ахиулж өгөхөө энэ үеэр амалсан аж. Хариуд нь өөрийн улсын тамирчдыг Монголын нэрийн өмнөөс олимпын наадамд оролцуулах хүсэлт тавьжээ. Манай тал энэ хүсэлтийг үгүйсгээгүй, уриалгахан хүлээн авч, цаашид судалж үзэхээ илэрхийлжээ.
ШИЙДВЭР ГАРВАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ СУБЪЕКТ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ
ОХУ-ын тамирчдыг нэрийнхээ өмнөөс олимпод оролцуулахын тулд Монгол Улсын иргэн болгох шаардлагатай. Харъяатын тухай хуульд шалгуурыг тодорхой зааж өгсөн байдаг. Тус хуулийн 9.2.1-т “Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх” гэж заасан нь ОХУ-ын саналыг ажил хэрэг болоход саад учруулж буй. Гэхдээ мөн хуулийн 2.3-т 3.”Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” заасан бий. Энэ асуудлыг нааштай шийдэх гол хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Дэрэхээс гадна холбогдох өөр бусад хууль, журамд өөрчлөлт оруулах шаардлага мөн үүсч буй.
ОХУ-ЫН ТАМИРЧДЫГ АВСНААР МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНД ЭРСДЭЛ УЧРАХ УУ
Магадлал бага. Дээр эшлэгдсэн Харъяатын тухай хуулийн 1.5-д “Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх” гэсэн заалт бий. Гэхдээ асуудал спорт олимпизмын тухайд бол асуудал өөр байж болно.
ОУОХ олон жилийн өмнөөс ОХУ-д хориг тавьж байгаа ч тамирчдад үргэлж боломж олгож ирсэн. Тиймээс ч ОХУ-аас шилдэг тамирчид иргэншлээ солиод эхэлчихсэн байсан. “Бээжин 2022” өвлийн олимпын наадамд зөвхөн биатлоны төрөлд ОХУ-ын тамирчид Молдав, Беларусь, Румын, БНСУ зэрэг улсын нэрийн өмнөөс уралдсан. Барууны орнуудын тамирчид ч иргэншлээ чөлөөтэй сольдог болсон.
Олимпод өрсөлдсөн БНХАУ-ын хоккейн шигшээ багт Канадын ес, АНУ-ын гурван тамирчин орж тоглосныг дурдахад хангалттай. Тиймээс барууны орнуудын хоригт орох гэдэг ч юм уу, улс оронд хохиролтой дарамт ирэх магадлал харьцангуй гайгүй. Харин ч энх тайвны төлөө улс гэсэн пи-ар болгох боломж бий.
ОХУ-ын шигшээд багтдаг буриад, тува зэрэг монгол гаралтай тамирчдын тухайд бол эрсдэл бүр ч багасна. ОХУ-ын шигшээдээ багтаж чадаагүй өндөр түвшний тамирчид манай улсын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөх асуудал өмнө нь ч яригддаг байсан. Өөрөөр хэлбэл цоо шинэ сэдэв биш юм.
ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ БАЙНА
Манай улс энэ асуудлаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа. Гэхдээ асуудалд хандах хандлага, ач холбогдол өсөж буйг дээр дурдсан. Ажил хэрэг болгоод явбал Монголын спортын хөгжлийг хэдэн жилээр урагшлуулах /хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны бусад хэлбэрээр/ маш сайн саналыг хойд хөршөөс тавьсан нь асуудалд ач холбогдол өгөх шалтгаан. Хоёр жилийн дараах олимпыг одоо харж төлөвлөж байна гэдэг нь нэг талаар олон улсын нөхцөл байдал төдий хугацаандаа сайжрахгүй гэсэн дохиог өгч буй. Хэдий тийм ч байдал сайжирна гэсэн итгэлтэйгээр урагшлахаас өөр зам бидэнд үгүй. Манай тал нааштай шийдвэр гаргаж, ОХУ-ын шилдгүүд “Парис 2024” олимпын наадамд Монголын нэрийн өмнөөс өрсөлдвөл Манай улс түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа гаргах нь бараг тодорхой юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын хоккейн багт Канадууд тоглож байсан гэж жишээ татжээ. Тэр Канадууд чинь түрэмгий дайн хийсэн улсаас ирж тоглоогүй юм шүү сайн л бодоорой доо. Тэгэхгүй бол 30 жил тасралтгүй тусламж үзүүлсэн Японы ард түмний эсрэг оросуудтай нийлж хээрийн сургууль хийсэнтэй адилхан юм болох вий дээ.
Алуурчин оросуудыг Монгол улсын нэрийн өмнөөс оролцуулбал МАНам 2024 оны сонгуульд баяртай болно
лалар оросуудад хулхидуулсан нь багадаагүй л бмаар
Иргэншил авчихвал яагаад болохгүй гэж, гэхдээ хэт олон хүнийг авах бол эрсдэл учрах л байх, дараа нь пянгаа даахгүй юм болох вий, тунгаар нь уусан чи байтугай тунгийг нь долоосон би үхэх гэж байна гэдэг тэнэг бадарчингийн үлгэр лугаа болчихгүй бол ч.
Тэгээд хэн нэгэн иван алт авчуул манайхан баахан байр Л300 өгцгөөх юмуу бас тэр жил болгоны 5 сая ??? ????????????
Бүүр нэг тархи нь ажиллахаан байчихсан гэдэг нь мэдэгдэж байгаа юм шдээ нийгэмрүүгээ чиглэсэн өчнөөн хийх юм нүдэн дээр ил байхад тэнэгтээд ийм юм яриад явж байдаг адгуус юмдаа
Үхэж байхдаа таарсан хулмаснууд
ФАШИСТ ОРОСУУДАА ЗӨЙЛ
ЕСТОЙ ҮГҮЙ ШҮҮ ХҮРЭЛСҮХЭЭ БАТЭРДЭНЭЭ
Дэмжихгүй байна
энэ бол буруу ингэж болохгүй
Энэ балай шар өвгөнийг монголоос хөөж явуулахыг шаардаж байна
Больж үз. Зөвшөөрч тэнэгтэцгээв!
Оростой их сүжрээд байвал олон улсын дургүйцлийг хүргэж хоригт орох магадлалтай шүү.Саяхан монголд хамгийн их тусалж дэмждэг Япон улсын ойр нутагт оростой хамтарсан цэргийн сургууль хийж Япончуудынмдүргүйцлийг төрүүлсэн.
Алуурчин оросуудаас хол байх хэрэгтэй
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдгийг санамаар даа
Ёс жудагаа алдсан амьтан бэ
Манай бөх агаа нэг иймэрхүү л юм сэтгэнэ дээ улс төрийн мэдрэмж үгүй дурак.
Монгол тусгаар улс биз дээ юү болоод байна
Айлаас ирэхээр авдараа ух: Бэлэн тамирчин аваад бөөн медаль авах нэг хэрэг ингэлээ гээд Монгол хүний бие бялдар, эрүүл мэнд сайжирч, дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшлэх үү? Баян Арабын ертөнцөд 20 жилийн өмнө (СССР-ийн задралын үед) Оросын олон мундаг тамирчин, багш нарыг авч Олимпод тодорхой амжилтад хүрсэн ч иргэдийн эрүүл мэнд, өөрсдийн тамирчдын амжилт, үндэсний бахархал гэдэг зүйлгүй болсон. Сүүлийн жилүүдэд энэ бүхэндээ дүгнэлт хийж иргэдээ спортлог болгохын тулд, Араб хүнийг дэлхийд гаргахын тулд маш их хөрөнгө оруулалтыг хийж байна. Тэгээд ч дэлхийн олон улс орон "Олимпод оролцох нь чухал" гэдэг үзлээр оролцож зөв маркетингаар эх орноо сурталчилдаг (Тонга улсын нүцгэн цээжтэй тамирчин) спортын хийгээд бизнессийн өрсөлдөөн болсон. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, бие бялдрын боловсролоо дээшлүүлж чадвал бид хүний хүнээр биш Монгол охид, хөвгүүдээрээ дэлхийд бахархах өдөр ойрхон байна.
Яагаад болохгүй гэж харин ч монголд ашигтай хөрөнгө оруулалт болно шдэ Энэ оросуудыг үзэн ядаад бга юм бичээд бга улсууд бүгд америкийн гар хөл хятадын эрлийзүүд л бж таарна Ер нь бол дэлхий даяараа л чөлөөтэй өөр улсын нэр дээр тамирчнаа оруулж л бдг шдэ юу нь болохгүй бга юм Шагнал урамшуулал дээр асуудал бга бол(гол нь цохиод бга бол тусгай хуулийн заалт оруулаад легионеруудын шагналыг нь хасчихна биз) хууль шинээр гаргаал болоо шдэ Алуурчин орос , орост хулхидуулах нь , өөр хийх ажил зөндөө бхад ч ГЭНЭ ҮҮ юугаа хуцаад бга новшнууд бэ Эсэргүүцсэн болгоны үгийг дагана гэж юу бдын Тэгвэл ТӨР гэж байгаад яадын. тэр саналыг нь хүлээж авсан нь ашгтай МОНГОЛД ямар ч хортой нөлөө бхгүй л болвуу!!!
Худал мэдээлэл цацсхаа болиоч.
Энэ нэг халзан чемодан хочит Жаргалсайхан гэж нэг лалар бнаа.
Эсвэл Оросуудтай эсвэл Тайвануудтай уулзаад гэрээ хийгээд байгаа гэсэн. Гай болох вий дээ сда
Za orosiin respublik bolgotsiin bn , tsaaguuraa zavaan yum hiij bgaa gedgiig medehgui bn uu, hujaa hujaa geel bdag orosuud buur hogiin yum hiigeed bhad yasan malnuud ve, orosuud daraa ni yu gej ch hutsaj chadna shuu genedeed huuruud aluulahvii
Болохгүй юм байхгүй. Дэлхийн маш олон улсууд дуртай нь аргагүй л зөвшөөрнө. Оркууд олон юм яриад хэрэггүй. Монгол зөвшөөрөх хэрэгтэй
СЭРҮҮН ЗҮҮДЛЭХ ЮМАА!!!ККК
Батэрдэнэ сайд Орос тамирчдыг Монгол улсын нэрийн өмнөөс Олимпод оролцох боломжтой гээд "мэдэмхийрчихсэн нь үнэн байх"
Хоёулаа Олимпийн эрхээ хасуулчихвал вий дээ!
Түүгээр явсан гайг үүгээр дуудаж тэнэгтэх хэрэггүй шүү. Манайд ямарч ашиггүй харин ч гай болно. Фашист оросуудад л ашигтай байх.
Буриад, якут гээд монгол царайтай хэдийг нь авч болох л юм. Буриадын байт харваачид сайн шүү.
Энэ бөх ийм л юм хийнэ дээ.Тэгэж байж олон улсын хоригт оров доо.Эзлэн түрэмгийлэгчдыг Дэлхий нийтээрээ жигшиж байгаа энэ үед....
САЙХАН САНАА БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ