ЭДИЙН ЗАСАГ
MCS-ийн цахим банканд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ

Монголбанк “МCS-ийн” тодотголтой “М банк”-анд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгожээ. Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, асуултад нь хариулах үедээ дээрх мэдээллийг өглөө.
Үйл ажиллагааны хэлбэр нь төрөөс баримталж буй “Цахим Монгол” хөтөлбөрийн агуулгатай таарч байгаа нь тусгай зөвшөөрөл олгоход нөлөөлсөн гэж тэрбээр тодотгосон юм.
Салбаргүй, бүх үйлчилгээгээ цахимаар хүргэх зорилготой гэх уг банк “Монголбанк”-наас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авахаар 2016 оноос хөөцөлдөж, Дээд шүүх хүртэл заргалдаж байсныг уншигчдын зарим нь санаж байгаа биз ээ. Маргаан ид үргэлжилж байх үед хэвлэлүүд “Монголд арилжааны цахим банк байгуулагдвал бусад жижиг арилжааны банкууд “арчигдана” хэмээн бичиж байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүйдээ. сайжруулсан орчин үеийн функцууд хийгээрэй. Жишээ нь загвараа утга бүх юмтай нь хадгалж болдог дараа нь шилжүүлэг хисэн загвараасаа зөвхөн дүнг өөрчилж ашиглахад амар байдаг.