ДЭЛХИЙУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ОХУ-ын хэвлэлүүд Л.Оюун-Эрдэнийн талаар ингэж мэдээлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Владивосток хотноо болж буй “Дорнын эдийн засгийн чуулган VII”-д оролцож буй билээ.

Тэрбээр чуулганд хэлсэн үгэндээ Монгол Улс цаашдаа бүс нутгийн хэмжээнд улсуудтай хамтарч ажиллахад нээлттэй болсныг зарлан тунхаглаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахдаа шатахууныг урьд хожид байгаагүй урт хугацаанд буюу 2027 он хүртэл тогтвортой үнээр авах тохиролцоонд хүрсэн юм.

Мөн хамтарч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, тодорхой ахиц гаргасан билээ. Eguur.mn хойд хөршийн хэвлэлд сүүлийн нэг хоногт манай Ерөнхий сайдын болон амжуулсан ажлынх нь талаар гарсан мэдээллээс товчлон хүргэж байна.

-СЕNTRALASIA.MEDIA: МОНГОЛ УЛС 2050 ОН ГЭХЭД ЭДИЙН ЗАСГАА 10 ДАХИН ӨСГӨНӨ-

Centralasia.media цахим сайт Монгол Улсын Ерөнхий сайдын Дорнын эдийн засгийн чуулганы оролцоонд онцгой ач холбогдол өгчээ. Тус сайт манай Ерөнхий сайдын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж, дундаас нь “Монгол Улс 2050 он гэхэд эдийн засгаа 10 дахин өсгөнө” гэсэн өөдрөг үгсийг сонгон гарчигласан байв. Түүгээр зогсохгүй Засгийн газрын албан ёсны фэйсбүүк, твиттер хуудсыг шүүрдэж, ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн план зураг, Ерөнхий сайдын жиргээ зэргийг оруулсан байна.

-RIA.RU: МОНГОЛЫН ЕРӨНХИЙ САЙД ОХУ-ТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААГ “АХ ДҮҮГИЙН” ГЭЖ НЭРЛЭВ-

Ria.ru цахим хуудас Ерөнхий сайдын В.Путинтай хийсэн уулзалтын талаар мэдээлэхдээ “Монголын Ерөнхий сайд ОХУ-тай харилцах харилцааг “Ах дүүгийн” гэж нэрлэлээ” гэж гарчиглаад хоёр удирдагчийн уулзалт маш нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрсөн гэсэн агуулга шингээжээ. Тодруулбал, Ерөнхий сайд “Хоёр улсын хооронд түүхийн үйл явдлаар хэмжигддэггүй ахан дүүсийн, найрамдалт сайн хөршийн харилцаа байдаг. Энэ нь хувьчилж, дотночилсон шинж чанартай бөгөөд хоёр улсын харилцааны онцлог юм” гэж хэлснийг эшилжээ.

-GAZETA.RU: В.ПУТИН МОНГОЛООР ДАМЖУУЛАН ХЯТАДАД БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛЭХ ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОХИРСОН ГЭЖ ЯРИЛАА-

Газета,ру цахим хуудас чуулган дээр Ерөнхийлөгч В.Путиныхээ хэлсэн үгнээс Монгол, Хятадтай холбоотой маш чухал хэсгийг олж мэдээлжээ. Тодруулбал, “Ерөнхийлөгч В.Путин “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-ын нэгдсэн хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Монголоор дамжуулан Хятадад байгалийн хийн нийлүүлэх үндсэн бүх үзүүлэлт, тэр дундаа үнэ зэргийг тохиролцсон” гэж онцолжээ. Ингэхдээ “МОНГОЛ БОЛ ОРОСТ ЭЭЛТЭЙ ОРОН ТӨДИЙГҮЙ УЛС ТӨРИЙН ХУВЬД ТОГТВОРТОЙ УЧРААС ЯМАР Ч АСУУДАЛ БАЙХГҮЙ” гэж онцолсныг мэдээлсэн байна.

Дээрх мэдээлэлд В.Путин хэлсэн үгэндээ "Энэ гэрээний бүх үндсэн параметрүүдийг тохиролцсон, тэр ч байтугай Хятад нөхөдтэй үнийн параметрийн талаар тохиролцсон. Тийм ч амар байгаагүй. Манай Хятадын анд нөхөд бол ямар ч хэлцэл хийхдээ үндэсний эрх ашгийнхаа төлөө байдаг нь маш зөв юм. Гэхдээ тэд тогтвортой, найдвартай түншүүд бөгөөд зах зээл нь асар том юм" гэж тэмдэглэсэн талаар дурдсан нь Монголын хувьд маш ач холбогдолтой мэдээлэл юм.

Дээрхээс гадна Ерөнхий сайд “Газпром”, “Оросын төмөр зам” төрийн өмчит компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтыг ажил хэрэгч болсон талаар олон хэвлэл ач холбогдол өгөн дамжуулсан байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өмнө нь ажиллаж байсан е/сайдуудыг бодвол хийж бүтээхийн төлөө явж байгаа шүү.Амжилт хүсье…

Зочин
Зочин

Тохиролцоогоо эхнээс нь яаралтай хэрэгжүүлээрэй.

Зочин
Зочин

НӨГӨӨ УЦСын талаар АА ч алга

Зочин
Зочин

1юм ойлгосонгүй ээ. АИ92 бинзенийг 27 он хүртэл тогтвортой нийлүүлэнэ гэнэ. 25он гэхэд нефтийн үйлдвэр ашиглалтанд орж бинзен түлшнээр дотоодоо өүрэн хангаж гаддагшаа импортлоно гээд бггүй билүү.

Зочин
Зочин

Оросууд их тусархаг сэтгэлтэй хүн чанартай хүмүүс байдаг юм Элбэгдорж Со нарын хэдхэн ноход Монгол улсыг хохироож сүйрүүлэх гээд байгаа юм бишүү

Зочин
Зочин

Амжилт. Эгийн голын УЦС. Сайхан мэдээ байна.

Зочин
Зочин

За бас болж байна шдээ.

Зочин
Зочин

Амжилт хүсье

Зочин
Зочин

Нефтийн үйлдвэр дотоодын хэрэгцээний 50% орчим хувийг хангана шүү. Гэхдээ оргүйгээс дээр.

Зочин
Зочин

Болж байна шүү .Бүтээн байгуулалт хамтарч хийх нь яаж ч бодсон зөв байлгүй дээ.

Зочин
Зочин

орос хятад хоёр тохиролцсон бол тэгээд л ажил явна даа хамгийн гол нь манай оронд ээлтэй ажлын байр бий болно гэдэг нь чухал байна нүүдэлчин орон шинэ түвшинд гарах гээд үзэж л байна даа

зочин
зочин

юу ч эцэслэн тохирч чадалгүй иржээ, судалсаар 15 жил болж байнаа

Зочин
Зочин

Монголын дарга нар 30 жил гоё сайхан зүйлүүдийг их ярьсан ажил хэрэг болсон нь даан ч хуруу дарам цөөн.Засаглаж байх үедээ л ард иргэдийг гоё сайхан амлалтуудаар цадгаж өөртөө оноо цуглуулж байх нь чухал болохоос ажил хэрэг болж хэрэгжих нь тэдэнд сонин биш.

Эмээ
Эмээ

Путин оюун эрдэнэ 2 т баяр хүргэе, урт насалж 2 орны ард түмний төлөө их үйлс бүтээхийг эмээ нь ерөөж байна,

Зочин
Зочин

Эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж, Эгийн голын УЦС-н төслийг эхлүүлнэ гэдэг сайн хэрэг. Үр дүнтэй айлчлал байлаа. Амжилт хүсч илүү ихийг бүтээх ерөөлийг дэвшүүлье

Зочин
Зочин

Миний мэдэхээр гадаад харилцаандаа ийм амжилт олж байсан засгийн газрыг санахгүй бна аа царайлаг эмэгтэй сайд хэрэг болдог байж мэдэх юм аа

Зочин
Зочин

Маш сайхан, таатай мэдээ байлаа. Хамтын ажилд нь амжилт хүсэж байна. Эдийн засаг тэлж, өсөхөд ард түмний амьдрал дагаад дээрдэж байвал болоо доо.

Холбоотой мэдээ

Back to top button