М.Санжаадорж: Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмнэ

УИХ-аар ирэх жилийн буюу 2024 оны улсын төсвийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М. Санжаадоржоос холбогдох мэдээллүүлийг тодруулсан юм.
Тэрбээр "Нэн түрүүнд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нийгмийн халамжийн сангаас олгох халамжийг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэхээр баталсан. Макро эдийн засгийн хувьд 1-2 улирлын дараагаас нөлөө нь илэрч, өөрчлөлт гардаг. Жишээлбэл, хагас жилийн дараагаар ажилгүйдлийн түвшин буурах төлөвтэй байгаа. Үүнтэй ижил цалин хөлсний нэмэгдлийн нөлөөлөл нь 1-2 улирлын дараа үр дүн нь гарна гэж тооцоолж байна. Учир нь ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ.
Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн цалин тэтгэврийн хэмжээг нэмэх боломжгүй. Учир нь энэ жилийн долоодугаар сард цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмсний нөлөө нь одоо л илэрч байгаа. Тиймээс ирэх жилийн дөрөвдүгээр сарын нэгнээс цалин, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийг нэмнэ гэж тооцоолсон" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Ирэх жилийн төсөвтэй холбоотойгоор бид ААН-ийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Учир нь 240 орчим мянган өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчдадаа, хялбаршуулсан горимоор татварын тайлангаа хийх боломжийг нээж өгөхөөр зорьж байна.
Энэ жилийн хувьд ДНБ 62 их наяд төгрөг гэж гарсан. Харин ирэх жилийн хувьд 74 их наяд байна гэж тооцоолж байгаа.
Мөн ЖДҮ хөгжүүлэх сангийн тухайд тайлбарлая. ЖДҮ хөгжүүлэх сан бол Засгийн газрын тусгай сан бий болсноос хойш байсан сан юм. Сүүлийн 20-оод жилийн хугацаанд ЖДҮ-ийг дэмжих сангийн улсын төсвөөс болон, гадаадын зээл тусламжаас авсан санхүүжилтийн дүн маш өндөр. Өөрөөр хэлбэл, аль хэдийн зээлүүдээ олгочихоод зээлийн эргэн төлөлт нь орж ирээд эргэлтийн байдлаар ажиллах боломжтой болсон. Ийм учраас ирэх жил ЖДҮ сан ажилладгаараа ажиллана. Харин улсын төсвөөс цаашдаа санхүүжилт өгөх шаардлагагүй болсон. Сүүлийн таван жил санхүүжилт өгөөгүй. Ирэх жил мөн эргэн төлөлтөөрөө буюу өмнө нь олгосон зээлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой" хэмээлээ.
Т. НАНДИН-ЭРДЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сарын дараа сонгууль болно. Аргагүй ээ. Ингэж л ядуу иргэдээ хахуульдана.
ц�##�ин тэтгэвэр нэмэхийн оронд үнийн өсөлтөө хязгаарлаач ээ
4р сарын 1 чин хуурдаг өдөр МАН хуурахаар ц�##�ин тэтгэвэр тэтгэмжээ нэмж бна. Тнгэж л ард түмэнийг доромжлож дээрлэхдэг нам дах. Яагаад өмнөх жилүүдэд нэмээгүй юм вэ. Сонгуулийн өмнөхөн тэгэх тусам нь бүгдийг нь нэмүүлээд сан�##�аа битгий өг МАН д. Ингэж ойлгуулцгаая ард түмэн минь ээ
Хувийн хэвшлийн ажил олгогчид хүний хөлдмөр арай шулаж байгаа шүү .
ц�##�ин нэмэх биш замбааргүй нэмсэн үнийг буулгаач .ачаа тээврийн үнэ буучихаад, урд бүх юмны үнэ хуучин хэвээрээ бхад манайд хэд дахин дамлаж зарж бна .
Шинэ он чинээ 4 сараас эхэлдэг болсон юмуу
Хуульанд 4 сарын нэгэн гэж заасан юм уу хэдэн сард ч хамаагүй юм бол 12 сард ч нэмнэ гэхнээээ
Ард түмнээрээ сайхан тоглох юм даа. Сонгууль нь болох дээр л нэмж байгаа ухаантай юм байх даа.Нэмлээ гээд юмны үнэ тэнгэрт гарахдаа бид ч хэцүү юм даа.Яачихсан Төр гэж ийм байдаг юм бэ дээ. Хөгшид бид ч хэцүүхэн л байна шүү.
Улсын төсвөөр сонгуулийн шоу хийхнээ ккк
Сонгуулийн бэлтгэл ажил юмуу 4 жил ц�##�ин нэмэхгүй баахан татвар нэмчихээд