Нийгэм мэдээ

"Ойн хөнөөлт шавж устгах ажил 70 хувьтай үргэлжилж байна"

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих аргуудаар 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан-Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341.0 мян.га талбайг хамруулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.

Үүнд:

  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг 100.0 мян.га талбайд гүйцэтгэхээр төлөвлөснөөс 80.3 мян.га талбай буюу 80.3%-ийн гүйцэтгэлтэй тэмцлийн ажил үргэлжилж байна.
  • Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлыг 223.0 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээс 148.5 мян.га талбай буюу 66.5%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 341.0 мян.га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 236.3 мян.га талбай буюу 69.2%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.
  • Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар, Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх 18.0 мян.га талбайд тэмцэх ажлыг 07 дугаар сарын 25-аас эхлүүлэхээр бэлтгэл ажил хангуулан ажиллаж байна.

Нийт захиалагч байгууллага болон орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үргэлжилж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
7 сар 24, 2024 11:05

ulaanbaatar suhbaatar duureg 20r horoo belh selbe gunj, sandagiin amand ustgal hiij ogno uu

Холбоотой мэдээ

Back to top button