ЭДИЙН ЗАСАГ

Ерөнхийлөгчийн хэлэгдсэн агуулгаар Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 16-нд утаатай холбоотой асуудлаар Засгийн газар, Тавантолгой түлш компанийн төлөөлөл, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаны хүмүүсийг дуудаж үүрэг чиглэл өгсөн.

Энэ үеэр шахмал түлшний чийгшил өндөр буюу 13 хувьтай байгааг шүүмжилж, өмнө нь 4-5 хувьтай байсан, барьцалдуулагч болон хатаалгатай холбоотой асуудлыг нэн даруй цэгцлэхийг үүрэгдсэн. Үндсэндээ, манайд дотоодын хяналт шалгалтын байгууллага нь өөрөө үүрэг чиглэл нь тодорхойгүй, яамд руу чиглүүлээд орхисон явдал дээр хатуу үг цухалзуулсан нь энэ.

Ерөнхийлөгч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний төв болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татсан буугдсаныг сөхөж, улсын хэмжээнд өнөөдөр чанар стандарт, мэргэжлийн хяналт хийдэг байгууллага алга гэдэг мессежийг өгөв. Ийн ерөнхийлөгч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г нэн даруй байгуулахыг Шадар сайдад үүрэг болгосон юм. Холбогдох асуудлыг хариуцсан чиглэл рүү нь зааж, үүрэгжүүлээгүйгээс болж утааны асуудал дунд нь эзэнгүй хаягдаж байгаа дээр шүүмжлэхийн сацуу Мэргэжлийн хяналт, Агаарын бохирдлыг бууруулах үндсэний төвийг татан буулгасан Засгийн газрыг ч давхар үгээрээ чимхээд авсан.

Шахмал түлш, барьцалдуулагчтай холбоотой асуудал дээр Тагнуул болон Цагдаагийн Ерөнхий газрын даргад асуудал байвал зөөлөн хандахгүй байхыг ч ерөнхийлөгч үүрэгдсэн юм.

Ерөнхийлөгчийн эл үгээс лавшруулбал, ойрын хугацаанд Мэргэжлийн хяналтын газрыг эргэн бүрдүүлж, үндсэн чиг үүргээр нь ажиллуулахаар харагдаж байна. Нөгөө талдаа хариуцлагын асуудлыг эргээд ярихын тулд эзэн биежүүлэх нэг шалтгаан ч мөн

Эргэн сөхвөл, 2022 оны Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргасан талаар тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байсан юм. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үүргийг салбар яамдад харъяалуулах, хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргээс бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана гэж байсан бөгөөд 300 орчим орон тоог хэмнэнэ. Төр давхардсан хяналт, шалгалтаар хүндрэл учруулдаг гэх үндэслэлээр 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагыг татан буулгасан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг дараах байдлаар яамдад хуваарилсан

Өнөөдөр энэ байгууллагын үндсэн мэргэжилтэн, байцаагч нар холбогдох яамд болон агентлаг, ТББ зэргээр олон талд тарж шингэсэн.

Сүүлд тус газрын даргаар одоогийн УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж буй Б.Баасандорж ажиллаж байсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

Иргэд Үнийн өсөлтөнд,_ Утаанд, Тогны хязгаарлалтанд, туйлдаж байна,

Эрka
Эрka

МХ байгуулах нь зөв шүү Иргэдийн амь нас эрүүл мэндийн баталгаа нь болж байсан шүү

Ашгүй
Ашгүй

Буцаагаад энэ байцаагч нараа нийлүүлээд татаж ав өө

Зочин
Зочин

Мэргэжлийн хяналтын ажиллагсад нь жинхэнэ мэргэжлийн ёс зүй, чиг хандлага гээд энэ цаг уеийн шаардлагад нийцсэн байх хэрэгтэй л дээ. Гэтэл тийм биш, 1ээс 2 цагдаа дагуулж аваад ажил амьдралаа залгуулж яваа ядарсан хүмүүсийг торгож, өөрсдийн халаасаа зузаалах гээд байвал ямар олиг байхав .

Цоомоо
Цоомоо

МХ татан буугдангуут бүх юм дураараа дургиж байна. Хүнсний аюулүй байдал бүр өнгөрсөн

Зочин
Зочин

ЗӨВ -ЗӨВ , ЗГ - г татан буулгаад ГАНЦ сайхан ХҮЧТЭУЙ Е - тэй байх нь зөв ...

Зочин
Зочин

Найруулагазүй, өгүүлбэрийн алдаа ямар их юм бэ? Гарчигнаасаа эхлээд л гүүгль транслэйт шиг бөөн алдаа.Дунд сургуулийн хүүхдээс дор бичжээ. Сэтгүүлч л бичсэн байхдаа.

Холбоотой мэдээ

Back to top button