Гадаад
"Apple Invites" урилга илгээж, зочдын жагсаалтыг гаргаж өгнө

"Apple" компани өөрсдийн шинэ аппликэйшн болох Apple Invites-ийг танилцууллаа. Энэ нь хэрэглэгч аливаа тэмдэглэлт баяр, арга хэмжээ зохиохдоо урилга илгээх боломжтойгоос гадна зочдын жагсаалтыг гаргаж өгөх аж.
Урилга илгээсний ард зочид iCloud хаягаараа нэвтэрсэн байхад л хангалттай юм. Apple компани үйлчилгээний салбарыг дэмжих зорилгоор энэхүү шинэ аппликэйшнээ нэвтрүүлсэн гэдгээ онцолсон бөгөөд Facebook events-ийн илүү сайжруулсан хувилбар хэмээн хэрэглэгчид сэтгэгдлээ хуваалцаад эхэлжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Apple
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.