Гадаад мэдээДЭЛХИЙ

Медведев өдөөн хатгасан хэмээн Трамп хоёр цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо илгээлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевтэй энэ долоо хоногоос хойш сошиал орчинд үг хаялцах болсон. Медведев даваа гарагт /2025.07.28/ мэдэгдэхдээ Трамп Украины асуудлаар ОХУ-д тулгаж шаардлага тавьж байгаа нь АНУ-тай дайнд хүргэж магадгүй гэсэн юм. Үүний дараа Трамп Медведевийг амаа мэдэхийг анхааруулжээ. Трамп амаа мэд гэсний дараа Медведев ОХУ-д Зөвлөлтийн цөмийн зэвсэгтэй гэдгийг сана хэмээсэн юм.

Тэгвэл баасан гарагт /2025.08.01/ Трамп мэдэгдэл хийхдээ Медведев өдөөн хатгасан зүйл хэлсний дараа хоёр цөмийн зэвсэгтэй хоёр шумбагч онгоцыг зохих байршилд нь байрлуулахыг тушаал болгосон гэжээ. Аюулгүй байдлын шинжээчид Трампын энэхүү алхмыг Москватай нөхцөл байдлыг хоосноор хурцатгаж буй явдал хэмээн дүгнэсэн байна. Энэ нь зэвсэгт хүчний хурцадмал байдал биш учир нь АНУ-ын шумбагч онгоцнууд ОХУ-д цохилт өгөхөөр байрлалуудад тогтмол байрладаг гэж шинжээчид мэдэгджээ. Тийм учир Трамп цөмийн зэвсэгтэй хоёр шумбагч онгоцыг зохих газарт байрлахыг тушаасан гэдэг нь цэргийн бус хоосноор нөхцөл байдлыг хурцатгаж буй явдал байх магадлал өндөр.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

гэрийн эхнэрүүд хоорондоо хэрэлдэж байгаам шиг болжээ

Зочин
Зочин

Трамп будилж буруутаад Орост цөмийн цохилт өгчихөө сэй, колонийн империйн задр�##�ын 2-р шат болно доо !

Холбоотой мэдээ

Back to top button