Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д улс төрийн хүчирхийлэл нэмэгдсэн нь Украиныг дэмжсэнтэй холбоотой гэж Медведев мэдэгдлээ

АНУ-ын улс төрчийн активист Чарли Кирк лхагва гарагт /2025.09.10/ Юта мужийн их сургуульд үйл ажиллагаанд оролцож байхдаа буудуулж амь үрэгдсэн. Юта мужийн дарга Спенсер Кокс тэрхүү хэргийг улс төрийн аллага хэмээн тодорхойлсон юм.

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев пүрэв гарагт /2025.09.11/ хэлэхдээ АНУ-д улс төрийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь барууны орнууд Украиныг дэмжиж буйтай холбоотой гэжээ. Тэрбээр Х дээр нийтлэл оруулахдаа “Дараа нь хэнийг хөнөөх вэ? Одоо Make America Great Again хөдөлгөөн Украиныг дэмжсэнээр алуурчдыг дэмжиж буйгаа ойлгох цаг болсон” хэмээсэн байна. Түүний өмнө нь гаргаж байсан мэдэгдлүүд Ерөнхийлөгч Доналд Трамп болон Цагаан ордны дургүйцлийг хүргэж байсан юм. Медведевийн хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлд АНУ-ын талаас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ENE ESTOI HORON SANAATAI HULMAS OROS SHUU DANDAA HOR HUTGASAN UG HELLEG HEREGLEDEG HULMAS BGAA YUM

Холбоотой мэдээ

Back to top button