Чарли Киркийн талаар хэлсэн үгний улмаас Жимми Киммелийн шоуг зогсоолоо

“ABC News” агентлаг лхагва гарагт /2025.09.17/ мэдэгдэл хийхдээ Чарли Киркийг хөнөөсөн хэргийн талаар хэлсэн үгнийх нь улмаас Жимми Киммелийн шоуг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна хэмээжээ. Тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч “Jimmy Kimmel Live шоуг тодорхойгүй хугацаагаар зогсоох болно” гэсэн байна. Үүнээс өмнө “Nexstar Media Group Inc” мэдэгдэл хийхдээ “ABC News”-ийн 32 салбар агентлагуудаар Жимми Киммелийн шоуг цацахаа зогсоосон хэмээсэн юм.
“Nexstar Media Group Inc” өөрсдийн сайт дээрээ АНУ-ын хамгийн том телевиз, хэвлэл мэдэллийн компани гэж бичжээ. Тус компанийн нэвтрүүлгийн хэлтсийн ерөнхийлөгч Эндрю Алфорд “Ноён Киммел ноён Киркийн үхлийн талаар хэлсэн үг нь манай оронд улс төрийн яриа хэлэлцээний эмзэг үе тохиогоод буй ийм үед доромжилсон, мэдрэмжгүй явдал болсон” гэсэн юм.
АНУ-ын улс төрийн барууны активист Чарли Кирк өнгөрсөн долоо хоногт буудуулж амь үрэгдсэн. Киммел өөрийн шоу дээрээ түүний үхлийн талаар мэдэгдэхдээ “Чарли Киркийг хөнөөсөн сэжигтэн өөрсдийнх нь хөдөлгөөний хүн биш байсан гэдгийг баталж, улс төрийн хувьд ялалт олж авахын тулд MAGA чадах бүхнээ хийж байгааг бид өнгөрсөн амралтын өдрүүдэд харлаа харлаа” хэмээсэн байна. Мөн тэр Трамп Киркийн төлөө гашуудаж буй бичлэгийг шүүмжилж, “Дөрвөн настай хүүхэд тэжээвэр алтан загас нь үхэхэд л ингэж гашууддаг” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭНЭГ КИММЕЛ ХОХЬ, ДАРВАЛЗАЖ БАЙЖ НЭВТРҮҮЛГЭЭ БҮРМӨСӨН ХААЛГАХ НЬ