Гадаад мэдээДЭЛХИЙ

Жимми Киммелийн шоуг татсанаас зургаан хоногийн дараа дахин гаргах боллоо

“Disney” компани даваа гарагт /2025.09.22/ мэдэгдэл хийхдээ Жимми Киммелийн шоуг мягмар гарагаас эхлэн “ABC News” агентлаг дээр дахин гаргах болно гэжээ. АНУ-ын улс төрийн барууны үзэлтэй активист агсан Чарли Киркийн үхлийн талаар хэлсэн үгнийхээ улмаас Киммелийн шоуг “ABC News” өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй хугацаагаар татсан юм. Тэгвэл дэлгэцээс татсанаас зургаан хоногийн дараа Киммелийн шоуг дахин гаргах болов.

Трампыг дэмжигчид Киркийг хөнөөсөн хүн өөрсдийнх нь нэг биш гэдгийг харуулж, улс төрийн ялалт авахын тулд бүх зүйлийг хийж байна гэж Киммел хоёр долоо хоногийн өмнө хэлсэн юм. Киммел ингэж хэлсний төлөө АНУ-ын Холбооны засгийн газрын Харилцаа холбооны албаны дарга “ABC News”-ийг эзэмшдэг “Disney” компанийг шалгаж, торгууль оногдуулна хэмээсэн тул “Disney” түүний шоуг тодорхойгүй хугацаагаар татаж буйгаа мэдэгдсэн.

Энэхүү шийдвэрээсээ буцаж буйгаа “Disney” даваа гарагт мэдэгдэхээ, манай улсад сэтгэл хөдлөл өндөр бөгөөд хурцадмал нөхцөл байдал үүсээд байсан тул Киммелийн шоуг түр зогсоосон гэжээ. Киммелийн хэлсэн зүйл цагаа олоогүй, мэдрэмжгүй байсан гэдгийг “Disney” онцолсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button